Ж.Батзандан буцаж АН-д элсэх үү
АН-ын дарга Лу.Гантөмөр ардчилсан үзэл баримтлалтай лидерүүдээ нэг цул болон нягтарч, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохыг уриалсан. Үүнийгээ ажил хэрэг болгож эхэлсэн нь комедиан гэгддэг Д.Амартүвшин Улсын Дээд Шүүхэд бүртгүүлж чадаагүй Либертарии намтайгаа АН-д “дагаар” орж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн асан Д.Энхбат мөн тус намд элсэж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх хэлэлцээ байгуулсан.
Түүнчлэн АН-аас гарч, нам байгуулсан, АН-ын гишүүнчлэлээс хасагдсан, хөөгдсөн гээд бусад хүмүүсээ ч буцаж ирэхийг санал болгож байгаа юм.
Энэ дуулианаар УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ч АН-д эргэж очих тухай яригдаж эхэлжээ. Уг нь тэр УИХ-ын 2020 оны сонгуульд ШИНЭ нам, ШИНЭ эвслийг байгуулан оролцож байсан нэгэн.
Гэхдээ ШИНЭ намынхныг АН-д элсэж, жагсаалтын эхний 15-аас гурван квот авахыг санал болгосон ч тус намын удирдах зөвлөл нь хүлээн зөвшөөрөөгүй гэх мэдээлэл байна. Хэдийгээр Ж.Батзандан ардчилсан хүчнүүд нэгдэж байж л УИХ-ын сонгуульд амжилт үзүүлнэ гэх хатуу үзэл бодлоо тулгасан ч ШИНЭ намынхныгаа дийлээгүй аж.
Тиймээс Ж.Батзандан ганцаараа АН руугаа явах магадлалтай байгаа юм.
https://erennews.mn/article/64243
URL: