БНСУ-ын Ерөнхийлөгчийн кино үзэж, 4.5 сая воноор ресторанд хоол идсэн зардлыг нийтэд ил болгохыг шаардлаа
Өмнөд Солонгосын давж заалдах шатны шүүх өчигдөр тус улсын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын 2022 оны кино үзвэр, хоолны зардлыг нийтэд ил болгох доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Ерөнхийлөгч Юн Сүк Ёл, тэргүүн хатагтай Ким Кон Хи нар 2022 онд хамтдаа кино үзэж, Сөүлийн өмнөд дүүргийн нэг ресторанд 4.5 сая воноор ($3,256) оройн зоог барьсан гэх албан бус мэдээлэл гарсан юм. Солонгосын Татвар Төлөгчдийн Холбоо нэртэй иргэний байгууллага уг зардлыг ил болгохоос татгалзсан ерөнхийлөгчийн тамгын газрын эсрэг зарга үүсгээд байгаа юм.
URL: