Н.Энхболд нэр дэвшихгүй, Элчингээр томилогдоно

unnamed

Одоогийн парламентаас дахин нэр дэвших хүсэлтээ өгөөгүй хуруу дарам цөөн хүн бий. Түүний нэг нь УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд. Учир нь тэрээр зургаан удаа УИХ-д сонгогдсон бөгөөд энэ удаа нэр дэвшихгүй аж.

Тиймээс УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох тохироо хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Н.Энхболд зургаан удаа УИХ-д сонгогдсон ч нэр цэвэр улстөрч. Энэ хугацаанд тэрээр нэг ч хулгай, зээл, тендерт холбогдоогүй үлдсэн ганц улстөрч гэж хэлж болно. Тэгвэл тэрээр ирэх жилүүдэд Монгол Улсыг төлөөлж БНХАУ-ын Элчин сайдаар ажиллах бололтой.

Одоогийн Элчин сайд Т.Бадралын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа. Түүнийг 2020 оны тавдугаар сард БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилж байсан билээ. Тэгвэл шинэ бүрдэх парламент хугацаа дууссан Элчин сайд нарын оронд шинэ хүмүүсийг томилох бөгөөд тохироо одоо хийгдэж байгаа аж.

https://itoim.mn/a/2024/04/23/politic/bxu


URL: