Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмж малчдын өндөр үнэлгээг хүртэж байна.
Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийн шинэчлэл малчдын өндөр үнэлгээг хүртээд байна. Энэхүү төхөөрөмж нь хөдөө орон нутгийн малчдын оршин суух орчны ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн төдийгүй аргал түлшний асуудлаас салгаж, аж амьдралд нь тус дэм болж байна.
Сурвалжлагч Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Эрхэт-Овоо багийн малчин Сарантунгалагийнд очиход дулаахан сууриндаа тав тухтайхан хаваржиж байлаа. Сарантунгалагийнх цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг ашиглаад дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Энэ тухай Сарантунгалаг:
- Энэ жил нүүрсний үнэ өндөр байна. Өнөөгийн зах зээлийн үнээр тооцоолбол зургаан сарын хугацаанд бараг 10 тонн нүүрс түлнэ гэж бодохоор нийт 7000 гаруй юань зарцуулна. Харин цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг ашигласнаар сар тутамд 600 юанийн цахилгааны мөнгө төлнө. Тиймээс нүүрс түлэхийг бодвол мөнгө төргөг хэмнээхээр үл барам хөдөлмөр хүчинд ч хэмнэлтэй.
Хөдөө орон нутгийн малчдын үйлдвэрлэл амьдралд цахилгаан төхөөрөмж ашиглах хэмжээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан Баруун Үзэмчин хошууны цахилгаан хангах компани нь тусгай үйл ажиллагаа зохион байгуулж, малчдад ашигтай төсөл, чанартай үйлчилгээгээр дамжуулан хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийн хэрэгжүүлэлтэд хувь нэмрээ оруулж байна.
Зохиогч: | УЯХАН, ТУЛГУУР |
Найруулагч: | С.УРЬХАН |
Эх сурвалж: | БАРУУН ҮЗЭМЧИН ХОШУУНЫ ХАМ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ |
URL: