П.Сайнзориг: Автобусны үнийг нэмэх шаардлагатай

sainzorigНийтийн тээврийн тарифыг 2014 онд буюу 10 жилийн өмнө 200 төгрөгөөр нэмэгдүүлж 500 болгосон. Тэгвэл 10 жил нэмээгүй автобусны үнийг нэмэх шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэллээ.

Тэрээр “Цаашдаа татвар төлөгчдийн мөнгөөр автобус авахгүй. Үнэ тарифыг нь ч зах зээлийн зарчим руу ойртуулахаас өөр аргагүй. Автобус 500 төгрөгөөр явж байна. Гэтэл шатахуун хэд болсон байна. Хөдөлмөрийн хөлс яаж нэмэгдэж байна. Тиймээс иргэддээ шударга, үнэнийг хэлээд автобусны зорчих үнийг нэмэх ёстой. Ингэж байж нийтийн тээвэр сайжирна” гэлээ.

Судалгаагаар манай нийтийн тээврийн тариф нэмэгдээд 1350 төгрөг болгох шаардлагатай гэсэн дүн гарсан байна. Гэхдээ нийслэлээс эхний ээлжид 1000 төгрөг болгохоор иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авчээ.


URL: