Л.Наранбаатар МАН-д гомдсон матрын нулимсаа барьж дийлэхгүй Н.Номтойбаярыг сонгоно

Screenshot 2024-03-22 202859УИХ-ын ээлжит сонгуулийн тов дөхсөнтэй холбоотойгоор МАН-аас албан тушаал авсан хүмүүс тамгаа буцааж, өөрийгөө сойж яваа. Тэдний нэг нь өнөөх “оймс” Л.Наранбаатар.

Тэр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулж, МАН-д УИХ-д нэр дэвших хүсэлтээ илэрхийллээ гэдгээ зарласан.

Гэхдээ МАН түүнд итгэл үзүүлэхгүй. Л.Наранбаатар ч өөрөө үүнийг мэдэж байгаа. Харин олон нийтэд, томсгосон тойрогт МАН-ын нэрийг ашиглаж, өөрийгөө таниулж байгаад Н.Номтойбаяр ”тэргүүлэн” УИХ-ын сонгуульд орох Үндэсний эвслээс нэр дэвшихээр зэхэж байгаа аж.

Угаас Л.Наранбаатарын хувьд эрх мэдэл, албан тушаалын төлөө намаа сольж сураагүй биш, ядах юмгүй. Мань Л.Наранбаатар цагтаа АН-ын гишүүн байсан. Нам нь түүнд итгэж Дарханы АН-ыг “өгсөн” ч өөрөө бол ах, дүү Дашуудад дээрэлхүүлээд, дээрэмдүүлчихлээ гэж ярьдаг. Үнэндээ улстөрийн нам гэдэг өмч биш дээ, ямар. Намын гишүүдийнх нь саналаар л даргын албанаас нь буулгачихсан хэрэг. Тэгмэгц 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшээд бараагүй.

Дараа нь дахиад 2020 оны УИХ-ын сонгуулиар хоёр тойрогт, хоёр өөр эвслээс нэр дэвшиж байсан. Тодруулбал “Зөв хүн электорат” эвслийн 2020.5.16-ны өдрийн 7 дугаар тогтоолоор УИХ сонгуулийн 19 дүгээр тойрогт, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслийн 2020.5.16-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор УИХ сонгуулийн 22 дугаар тойрогт тус тус нэр дэвшсэн байдаг. Хуулийн дагуу нэр дэвшигч нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглосон байдаг учраас СЕХ-ноос түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан түүхтэй.

Улстөрд байх, УИХ-ын гишүүн болох шунал ингээд ч зогсоогүй. Тэр 2020 оны УИХ-ын сонгуулийн дараахан МАН-д элсэж, шагналд нь “Хөтөл цемент шохой” үйлдвэрийн захирлын албан тушаалыг авсан.

Одоо тэр МАН-аараа өөрийгөө тодруулж байгаад, Н.Номтойбаярыг бараадах тактиктай яваа.

Угаасаа Н.Номтойбаяр тэр хоёр биесээ хэдийн мэддэг болсон. Л.Наранбаатар “Монголын алт” компанид эдийн засагчаас удирдах зөвлөлийн гишүүн болтлоо ажиллаж байгаад 2008 онд гарч уул уурхайн чиглэлээр ТЭЗҮ хийдэг “Гложекс” компаниа байгуулж байсан. Өөрөөр хэлбэл “Монголын алт”-д байхдаа туршлага хуримтлуулахын зэрэгцээ ашигтай салбар гэдгийг ойлгочихсон гэсэн үг.

Одоо улстөрийн карьераа авч үлдэхийн тулд эргээд Н.Номтойбаяртай гар барина гэсэн үг. Улстөрд мөнхийн найз гэж байхгүй мөнхийн эрх ашиг л бий гэдэг. Түүнтэй адил Л.Наранбаатарын замналыг харахад олон нийтийн төлөө бус зөвхөн өөрийнхөө төлөө явааг нь төвөггүй ойлгож болохоор байгаа биз дээ.

https://erennews.mn/article/63826


URL: