АН-ын жагсаалт 8 тэрбум төгрөгөөр зарагдаж байгаа гэлээ
АН-ын гишүүн И.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: ” АН сөрөг хүчний байр сууриа хадгалж чадахгүй байна. Л.Гантөмөр МАН-ын даргын суганы үс шиг л болсон. Л.Гантөмөр АН-ыг зараад дууслаа. Хэдий болтол ийм байдалтай явах юм бэ? гэдэг яриа АН-ын гишүүд дунд яригдсаар байгаа. ХҮН нам, ШИНЭ нам, ИЗНН хамтран эвсэл байгуулагдах гэж байна.
ХҮН нам хотод АН-тай адилхан рейтингтэй байна. ИЗНН Улсын дээд шүүхэд дээрээсээ дөрөвт бичигддэг. Энэ эвсэл АН-д сүйрэл авчирна. АН-ын удирдлага үүнийг ойлгох ч үгүй сууж байна. Энэ эвсэл байгуулагдсанаар АН хотод ялалт байгуулах тойргуудаа алдаж эхлэнэ. АН ялах нь бүү хэл хамтарсан Засгийн Газар байгуулах ч боломж үгүй болж байна.
Уг эвсэлтэйгээ л хамтарсан Засгийн Газар байгуулах байх. АН-ын дарга Л.Гантөмөрийг нэн даруй огцруулж, УИХ-ын 2024 оны сонгуульд ялуулж чадах шинэ даргаа сонгох хэрэгтэй.
АН-ын шинэ дарга УИХ-ын гишүүн байвал зүгээр. О.Цогтгэрэл, Д.Ганбат, Ж.Батсуурь нарыг санал болгож байна. АН-ын гишүүд сонгуульд ялахгүй гэдгээ мэдсэн байна, намын анхан шатны байгууллагууд тэг зогсолт хийсэн байна.
АН-ын дэд дарга нар нь хамтарсан Засгийн Газарт орохыг л мөрөөдөж сууна. Нэгэнт ялагдах нь тодорхой юм бол Л.Гантөмөрийг огцруулаад, нэг оролдоод үзье л дээ. Сонгууль болоход 80 хоног дутуу байна. Энэ хугацаанд даргаа солиод шинээр ажиллаад үзье. АН бол Монголчуудын нам.АН-ын жагсаалт 8 тэрбум төгрөгөөр зарагдаж байгаа гэсэн. Иймээс нэр дэвших асуудлыг нээлттэй, ил тод болгох хэрэгтэй” гэв.
URL: