“Squid Game” киноны У Ён Суд бэлгийн хүчирхийллийн хэргээр ЯЛ ОНООЛОО

17b6540e-fd37-4e31-86f9-e377fd37648a“Squid Game” киноны од жүжигчин У Ён Сү 2017 онд хамтран ажиллаж байсан эмэгтэйдээ бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрөгч баасан гарагт болж өндөрлөлөө. Сувон дүүргийн Соннам дахь шүүхээс жүжигчин У Ён Суд 8 сарын хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ял, бэлгийн хүчирхийллийн эсрэг 40 цагийн сургалтад суух ялыг хэвээр үлдээжээ.

Энэ жил 80 нас хүрч байгаа У Ён Су 2017 онд хоёр сарын хугацаатай аялан тоглолтоор явж байх үедээ нэгэн эмэгтэйг тэвэрч, хүсээгүй байхад нь хацар нь дээр нь үнссэн хэргээр 2022 онд яллагдагчаар татагдсан. Тэрээр хохирогчийн мэдүүлгийг эсэргүүцсээр байгаа ч шүүхээс түүнийг гэм буруутайд тооцон ийнхүү яллах шийдвэр гаргасан байна.

Шүүх хурлын дараа шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн У Ён Сү давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Жүжигчин У Ён Су 2022 онд ”Алтан бөмбөрцөг” наадмаас ”Шилдэг эрэгтэй туслах дүр” шагнал хүртсэн бөгөөд түүнийг дэлхийн анхаарлын төвд орсны дараа хохирогч гомдол гаргасан нь ашиг сонирхолын зөрчилтэй байгаа тухай эх сурвалжууд мөн онцолжээ.

https://news.zindaa.mn/4tpo


URL: