Криштиано Роналдо шийтгүүлж магадгүй

shutterstock_1875818842“Аль-Наср” багийн довтлогч Криштиану Роналдуг “Аль-Шабаб” клубын хөгжөөн дэмжигчид рүү дохио зангаагаар зохисгүй үйл хөдөлгөөн хийсэн гэж үзэн Саудын Арабын хөл бөмбөгийн холбооны /SAFF/ Сахилга батын хороо шалгахаар болжээ.

Хэргийг тодруулбал “Аль-Наср” багийнхан ням гарагт “Аль-Шабаб” клубын талбайд зочлон тоглож 3:2 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон. Энэ үеэр Роналду эсрэг багийнхаа хөгжөөн дэмжигчид рүү зохисгүй хөдөлгөөн хийж харсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Сахилга батын хороо дээрх үйл явдалтай холбогдуулаг ойрын үед тайлбар өгөх бөгөөд бүх цаг үеийн шилдэг тамирчин Роналдуг үнэхээр шийтгэх үү гэх асуулт хөлбөмбөг сонирхогчид дунд маргаан дэгдээж байна.


URL: