Э.Бат-Үүл: Цуст коммунистуудын социализм нь монголчуудыг маань ийм л дэбил болгосон юм

dc087e346bc51c47df1bab02a0603b69Түгжрэлийн бүс дэх автобусны эгнээнээс бусад,замын эгнээний урсгалыг баруун гарын хөдөлгөөнөөс,зүүн гарын хөдөлгөөн шилжүүлэхийн ач холбогдолын талаар хотын дарга асан Э.Бат Үүл өөрийн цахим хуудастаа хэд хэдэн санаа дэвшүүлсэн ч түүний саналыг ойлгохгүй байгаа зарим нэг удирдлагуудад тэрбээр бухимдан ийн бичжээ.

Нийтийн тээврийн автобусны менежмент бол цогц асуудал.Хэрэглэгчид цаг алдалгүй тав тухтай үйлчилгээ үзүүлэх,тэгээд түгжрэлийг дорвитой бууруулах гэсэн хоёр стратеги руу чиглэсэн байдаг.Үүнийг хотын дарга Нямбаатар ойлгохгүй байна.Уялдаа холбоо муутай “давс шиг гашуун” арга хэмжээнүүд угсаруулаад л байх аж. Яагаад байгаа юм бол?

Приус шиг буруу талдаа рультэй машинуудыг,зөв рультэй болгоход зориулж замын хөдлөгөөний урсгалыг япон шиг болгох санал тавьж хэлэлцүүлэхэд япон машинтай хүмүүс дэмжсэнгүй!

Автобусны хөдөлгөөний урсгалыг бусдаас эсрэг чиглэлтэй болгосноор түгжрэлийн бүсийн нэгдүгээр эгнээ,өөр ямар ч машин эгнээд нь орж саад учруулах боломжгүй болно.Эгнээ нь ямарч саадгүй чөлөөтэй болсноор автобус цагаа барин хурдан шуурхай үйлчилдэг цорын ганц тээврийн хэрэгсэл буюу BRT болно.Автобус BRT болчихвол манайхан, машинаа барьж явахаас төвөгшөөгөөд автобусаар үйлчлүүлдэг болно!

Манайхан шинэ юмыг бодолгүй эсэргүүцэхдээ гаргуун.Ямар сайндаа, намайг анх,бүх иргэндээ гадаад паспорттой болгоё гэхэд бөөнөөрөө эсэргүүцэж тэнэгтэж байхав дээ!

Автобусныхаа урсгалыг хэвээр нь үлдээгээд (буух хаалга нь баруун гар учраас) 2,3 дугаар эгнээг эсрэг чиглэлд явуулна, тэгэхээр япон машинууд бүгд зөв рультэй болно шүү дээ! Ийм юм ойлгохгүй царайлаад байгаа хүмүүс санаатай тэгээд байгаа юм уу?

90 оноос үзэгдэх болсон нэг гаж үзэгдэл дахиад л үзэгдэх болов!

Автобусны эгнээнээс бусад эгнээний урсгалыг зүүн гарын чиглэлтэй болгох замаар буруу гар талдаа рультэй машинуудыг зөв гар талдаа рультэй болгох санал гаргасан чинь буруу рультэй машин унадаг этгээдүүд эсэргүүцэж нтр.Уг нь өөрсдийнх нь хөдөлгөөний үзэгдэх орчин сайжирч,гэрлийн тусгал нь зөв болох юм шүү дээ!

Малыг нь малчидад хувьчилж өгнө гэхэд,малаа бараад идчихэнэ гээд малчид эсэргүүцэж тэнэгтэж байсан.Иргэн бүрдээ гадаад паспорт олгоно гэхэд,монголчууд тараад алга болчихоно гээд иргэд эсэргүүцэж тэнэгтэж байсан.Орон сууцыг нь оршин суугчидад нь үнэгүй хувьчилж өгнө гэхэд улсын орон сууцгүй болголоо гээд оршин суугчид нь эсэргүүцэж тэнэгтсэн билээ!

Цуст коммунистуудын социализм нь монголчуудыг маань ийм л дэбил болгосон юм.Эрх чөлөөгөөр яах юм,Путин шиг дарангуйлагч хэрэгтэй байна аа гэсэн дэмиирэл газар авдаг нь учиртай.Ийм байхад яаж хөгжих вэ дээ!


URL: