О.Цогтгэрэл: Ногоон автобус, Ковидын төсвөөр сонсгол хийхгүй бол УИХ-ын даргыг ҮХЦ-д өгнө

image-ed95554e-ba14-4080-8a37-2b14b20e61d0УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2024.01.08/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар мэдээлэл хийв.

Тэрбээр “Ковидын үеийн 20 их наядын төсвөөр сонсгол явуулахгүй гацааж байна. Ковидын төсөв, Ногоон автобус бол хэнтэй ч хуваалцахгүй, эрх баригчдын асуудал. Энэ асуудлыг шийд. УИХ-ын дарга энэ асуудлыг шийдэхгүй бол АН-ын бүлэг, АН-аас Үндсэн хуулийн Цэцэд хандахаар боллоо” хэмээн ярилаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Ганибал “Ногоон автобусны хэрэгт хэн гэдэг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ямар хуулиудыг яаж зөрчсөнийг олон нийтэд нээлттэй л болгох гээд байгаа юм. Бараг тодорхой байгаа. Зөвхөн 2022 он гэхэд 1.2 их наяд төгрөгийн шууд худалдан авалтуудыг нээлттэй бишээр хийсэн. Үүний цаана хулгай, луйвар нуугдаж байгаа” гэв.


URL: