Б.Энхбаяр: Би “Нүүрсний сонсгол”-ыг зогсоох гэсэн аливаа санаархалд автахгүй, зогсохгүй
УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах “Нүүрсний сонсгол”-ыг өнөөдөр /2023.12.07/ дөрөв дэх өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна. байгаа юм. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэнэ. Энэ хүрээнд 83 гэрчийг дууджээ.
Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “УИХ-ын гишүүн А.Адьшаа өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, шүүгдэгч Б.Ганхуягийн ар гэрийнхнийг Төрийн ордонд оруулж ирж, миний эсрэг улс төрийн акц хийсэн. Сонсгол бүхэлдээ үр ашиггүй, үр дүнгүй юм байна гэдэг, сонголыг таслан зогсоох гэсэн оролдлого хийсэн. Нүүрсчид энэ ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. А.Адьшаа гишүүн хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Энэ ажлаа одоо зогсоо. Сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархалд автахгүй, зогсохгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.
URL: