Indiatimes: Монголын үзэсгэлэнт газруудыг онцолжээ

Монгол Улс нь Энэтхэгчүүдийн хувьд хамгийн алдартай олон улсын аялал жуулчлалын бүсийн нэг бөгөөд гайхалтай өргөн уудам газар нутаг, туршлага хуримтлуулах өлгий нутаг юм. Монгол бол энэтхэг аялагчдад зочлоход гайхалтай боломжийн орон бөгөөд долоо хоногийн аялал нь нэг сая рупигээс бага өртөгтэй гэдгийг тодотгожээ.

Алтан говь

Indiatimes: Монголын үзэсгэлэнт газруудыг онцолжээ

Монголын говь нь газарзүйн өвөрмөц онцлогтой бөгөөд үзэмжтэй газар юм. Хүн ам цөөтэй бүс нутгаас зэрлэг, онгон дагшин байгалийг харах боломж бий. Алтан элсэн дээр тэмээтэй аялал хийх нь мартагдашгүй дурсамж үлдээнэ.

Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар

Indiatimes: Монголын үзэсгэлэнт газруудыг онцолжээ

Энэхүү үндэсний цогцолбор нь Монголын баруун хязгаарт оршдог бөгөөд Энэтхэгийн Ладак, Спитийг сануулагдам. Мэдээжийн тэнд жуулчдын бөөгнөрөл байхгүй. Мөн Хотон, Хурган хэмээх хоёр нууртай, ховор загас, шувуудын өлгий нутаг юм.

Монголын ард түмэн

Indiatimes: Монголын үзэсгэлэнт газруудыг онцолжээ

Монголын ард түмэнтэй нөхөрлөхөд халуун дулаан, таатай мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй. Ихэнх нь эхэндээ хөндий мэт санагдаж болох ч тэд харагдаж байгаагаасаа өөр, тэднийг хүндэтгэх хэрэгтэй. Аялагчид байгальтай зохицон амьдардаг нүүдэлчидтэй таарах нь элбэг. Зураг дээр цаа бугатайгаа аз жаргалтайгаар зургаа авахуулж буй Монголын нүүдэлчин хүүхэд байна.

Амарбаясгалант хийдийн ид шид

Indiatimes: Монголын үзэсгэлэнт газруудыг онцолжээ

Энэ бол Монголын Буддын шашны хамгийн том гурван хийдийн нэг бөгөөд аглаг буйд оршино. Энэ нь 1727-1736 оны хооронд баригдсан бөгөөд хийдийн эргэн тойронд мөн л нүүдэлчдийн нутаг бөгөөд байгалийн онгон дагшин газрууд байдаг.

Монголын бүргэдчид

Indiatimes: Монголын үзэсгэлэнт газруудыг онцолжээ

Монгол нь казах үндэстний өлгий нутаг бөгөөд тэдний олонх нь бүргэдээр ан хийдэг нь дэлхийн бусад улс орнуудаас олж харж чадахгүй үзэгдэл юм. Энэ бол үеийн үед уламжлагдан ирсэн уламжлал бөгөөд маш алдартай уламжлалт спорт юм. Мэдээжийн хэрэг, тэд дэлхийн өнцөг булан бүрээс гэрэл зурагчдыг соронз мэт татдаг.

Орхоны хөндийн сүр жавхлан

Indiatimes: Монголын үзэсгэлэнт газруудыг онцолжээ

Энэ хөндий нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. Монгол улсын төв хэсэгт, нийслэл хотоос 320 км зайд Орхон голын эрэг дагуу оршдог. Эндхийн нүүдэлчин ахуй, бэлчээрийн мал аж ахуйтай ойртохын тулд хөндийг судлаарай.

Эх сурвалж: Тimesofindia.indiatimes.com


URL: