Эрчим хүчний хэмнэлттэй “А+” ангилалтай Имарт Баянгол салбар 09/07-ны өдөр нээлтээ хийнэ

IMG_2026Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын гол эх үүсвэр болсон нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд болон эрчим хүчний томоохон хэрэглэгчдийн ихэнх нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Хамгийн их автомашин төвлөрсөн, барилгажилтын нягтрал ихтэй Улаанбаатар хот нь ойролцоогоор Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 85%-ийг дангаар үүсгэдэг.

Иймд “Скайхайпермаркет” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Имартын шинэ салбарыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй “А+” ангилал бүхий барилгын төслийг амжилттай хэрэгжүүлэн ашиглалтад орууллаа.

✓ Хашлага бүтээцийн дулаан алдагдлыг бууруулсан

“А+” ангиллын шаардлага хангахын тулд барилгын дээвэр, хана, хаалга, цонхыг хамгийн дулаан алдагдал багатай, сайн чанарын материалаар зохих норм, дүрэм, журмын дагуу хийж гүйцэтгэсэн.

✓ Дэвшилтэд тоног төхөөрөмж нэвтрүүлсэн

Барилгын автоматжуулалтын системийг илүү ухаалаг болгосноор цахилгаан эрчим хүч хэмнэн, хаягдал дулаанаа эргүүлэн ашигласнаар агаар сэлгэлтийн системийн үр ашгийг нэмэгдүүлж, саарал усыг ашиглах замаар ус хангамжийн системийг хэмнэлттэй төлөвлөсөн.

Ингэснээр Имарт Баянгол салбарын барилга нь  худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг  эрчим хүчний хэмнэлттэй жишиг барилга боллоо.


URL: