Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг үүрэг болгов

100b1af847e59a34ec6f1c0cc2d4c6419Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долдугаар сарын 13-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улсын онцгой комиссын төлөөллүүдтэй уулзжээ.

Энэ үеэр үерийн дараах нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд Улсын онцгой комисст үүрэг болгов.

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан юм.


URL: