Бууз, баншны 11 цехийн үйл ажиллагааг түр зогсоож, дөрвийг нь хаажээ

МХЕГ-ын 2012 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд бууз, баншны үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн үйлдвэрийн байр, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шалгалт хийжээ.

Шалгалтыг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар мал эмнэлэг, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хамтран гүйцэтгэсэн байна. 14 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт бууз, баншны үйлдвэрлэл эр хэлдэг 87 аж ахуйн нэгжийг хамруулжээ. Шалгалтад хамрагдсан нийт газруу дын 42 хувь нь зориулалтын байргүй, цехийнхээ байшин барилгыг засаж сайжруулах, хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх тал дээр санаачилгагүй байгааг байцаагчид хэлсэн. Түүнээс гадна мөн төдий хэмжээний цехүүд угаалга, цэвэрлэгээ, хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх журам, хуваарь байхгүйн дээр мах, өөхөндөө мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээтэй авдаг боловч бүртгэл хөтөлдөггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Уг шалгалтаар нийтдээ 826 зөр чил илэрснээс 12 хуулийн этгээдэд 1.4 сая төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулсан байна. Түүнчлэн шаардлага хангаагүй 11 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг түр зогсоож, дөрвөн цехийг хаасан аж.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих