Л.Гантөмөрийн улс төр 2024 он ч хүрэлгүй дуусав бололтой…

527-14854814071-27-2_700x700Боловсролын Зээлийн Сангийн мэдээлэл буюу 1997 оноос хойшхи зээл авч, гадаадад суралцсан бүх хүний мэдээлэл ил болоод буй.

Үүнтэй холбоотойгоор эрх мэдэлтнүүд, Монголын томоохон бизнесмэнүүд, урлаг, соёлын алдартнуудын гэр бүл, ах дүү, үр хүүхдүүд л уг зээлийг авч байсан нь ил болж эхлээд байна.
Тодруулбал АН-ын дарга Л.Гантөмөрийн охин Хулан АНУ-ын Брауны их сургуульд мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр 127 мянган ам.доллар, УИХ-ын гишүүн асан, ЗТАЖ-ын сайд асан, УБТЗ-ийн Ерөнхий Захирал асан  Р.Рашийн охин Оргилмаа 2009 онд АНУ-ын Арканзасын их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 ам. мянган доллар, УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Ц.Өөлдийн хүү, ХҮН намын гишүүн Мөнхбат Япон Улсын Обирны их сургуульд суралцахаар БЗС-гаас 37,970 ам.доллар, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх С.Лүндэг нь АНУ-ын Стрэйерийн их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.доллар, УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядаг Австралийн Мельбурны их сургуульд суралцахаар БЗС-гаас 33.5 мянган ам.доллар, Усны Газрын дарга,

Монгол Улсаас Унгарь улсад элчин сайд асан З.Батбаяр Нидерландын Маастрихтын их сургуульд суралцахаар 6 мянган ам.доллар,

УИХ-ын гишүүн Х.Байделханы охин Галия Англид суралцахаар 49 мянган ам.доллар, охин Арна АНУ-ын Де Брай их сургуульд суралцахаар 32 мянган ам.доллар, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ Английн Оксфордын их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.доллар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү болох У.Отгонбаяр  Австралийн Чарлас Старт их сургуульд сурахаар 32 мянган ам.доллар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг АНУ-ын Гавайн Пасифик их сургуульд суралцахаар 32,580 ам.доллар, Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал 2004 онд АНУ-ын Калифорнийн их сургуульд суралцахаар БЗС-гаас 34 мянган ам.доллар, Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нь АНУ-ын Өмнөд Дакатогийн их сургуульд суралцахаар  32 мянган ам.доллар, Барилга, хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатар Английн Зүүн Лондонгийн Их Сургуульд суралцахаар 34 мянган ам.доллар, Ерөнхийлөгч асан Энхбаярын эхнэр О.Цолмонгийн эгч дүүс О.Алтан нь АНУ-ын Калифорний их сургуульд суралцахаар 16 мянган ам.доллар, О.Мичид  АНУ-ын Сан-Франциско Уран зургийн академид суралцахаар 48 мянган ам.доллар, УИХ-ын гишүүн асан С.Дуламын хүү Д.Бум-Очир Английн Кембрижийн их сургуульд суралцахаар 48 мянган ам.доллары  зээл тус тус авчээ. Энэ жишээ маш олноор үргэлжилнэ. Зүгээр ч зээл аваад зогссонгүй, Жишээ нь Л.Гантөмөр Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд байхдаа өөрийнхөө охинд  хоёр ижил нэхэмжлэлээр давхардуулж 4 удаа гүйлгээ хийж 151.000 доллар (500 гаруй сая төгрөг) илүү олгож хүртэл дураараа дургисан байх аж.

Намбарын Энхбаяраас эхлээд Ухнаагийн Хүрэлсүхийн дүү нар, МАН-ын нэр нөлөө бүхий лидер ийнхүү бусдын боломжийг хулгайлж, түгээмэл бус мэргэжлээр сурч, зээлээ ч эргүүлэн төлөөгүй нь тодорхой болж байна.

Хамгийн харамсалтай нь АН-ын дарга Л.Гантөмөр нэгдүгээрт, охиндоо хууль, журам зөрчин тэтгэлэг олгосон, хоёрдугаарт, хууль зөрчин, Боловсролын зээлийн сангийн зээлийг хавтгайруулан тэглэсэн гэх асуудалд холбогдсон явдал юм. “Даарин дээр давс” гэгчээр түүний охин, хүргэн нарын тансаглал, брэндийн хэрэглээгээ гайхуулахын сацуу “Өөрсдөө л хичээвэл сайхан амьдарч болно” гэх агуулгатай сагсуу яриануудыг сайн мэдэх залуу үеийнхэн энэ үйлдлийг бүр ч илүү үзэн ядаж байна. Товчхондоо бол АН-ын шинэхэн дарга Л.Гантөмөрийн сонгуулийн ялалт мөрөөдсөн улс төр 2024 он ч хүрэлгүй дуусав бололтой…
С.Сарнай

https://sonin.mn/news/peconomy/138061


URL: