Эрлийз үүлдрийн зөгийнд хатгуулсны улмаас зургаан хүн амиа алджээ
Никарагуад зорчиж явсан автобус замаасаа гарч, жалга руу уруудахдаа хэд хэдэн зөгийн үүрийг мөргөсний улмаас зургаан хүн, түүний дотор найман настай охин зөгийнд хатгуулж амиа алджээ. Тус улсын баруун хойд хэсэгт орших Жинотегагаас Сан Себастьян-де-Яли явж байсан автобус механик гэмтлийн улмаас замаасаа гарч, мод мөргөн зогсоон байна. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй ч ”алуурчин зөгий” гэгддэг африкийн зөгий сүрэгт автобусанд зорчиж явсан хүмүүс рүү “дайрсан” байна. Нас барсан зургаан хүнээс гадна 14 зорчигч удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болжээ. Африкжсан зөгий нь Европын балны болон Африкийн зөгийн эрлийз үүлдэр юм. Зөгийн балны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд 1956 онд Африкийн зөгийг Бразил импортлосон боловч Европын зөгийтэй үржилд оруулснаар Африкжсан зөгийн бий болсон байна. Африкийн эрлийз зөгий нь аюултайд тооцогддог бөгөөд 1950-иад оны дунд үед Бразилд 1000 гаруй хүн уг зөгийнд хатгуулж нас барж, байжээ.
URL: