Сэрэмжлүүлэг: 7 настай 3 хүүхэд хүн амьдардаггүй байшинг галдан шатаажээ

A63EdZnGonzCLHrgx4KjЦагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгаар сарын 21-ний өдрийн 15 цаг 55 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сум, хоёрдугаар багт “Байшин шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух иргэн “Ч”-ийн эзэмшлийн хүн амьдардаггүй байшинд тус суманд оршин суух 7 настай 3 хүүхэд гал тавьж шатаасан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 


URL: