Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Д.Бат-Эрдэнэ рүү дайраад яах вэ, Т.Бадамжунайг барьж хориод яах гэсэн юм бэ гэдэг зүйл сүүлийн хэд хоног яригдлаа. Ийм зүйлд битгий итгээрэй

Шинээр томилогдсон хоёр сайд УИХ-д тангараг өргөж байна. Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Б.Тулгыг Боомт хариуцсан сайдаар томилох захирамжийг Ерөнхий сайд танилцуулав.

507e837ef3f4004fbc8a7093a2a6f45e

Энэ үеэр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ”Хулгай, эдийн засгийн өсөлт хоёр нэг зүйл болоод байна. Д.Бат-Эрдэнэ рүү дайраад яах вэ, Т.Бадамжунайг барьж хориод яах гэсэн юм бэ гэдэг зүйл сүүлийн хэд хоног яригдлаа. Ийм зүйлд битгий итгээрэй гэж иргэдэд уриалмаар байна.

Авлига авсан хүмүүс биднийг өрөвдөөгүй. Өрөвдөж, уучилж болохгүй. Бидний ирээдүйг хулгайлсан. Энэ асуудал дээр улс төржиж болно. Гэхдээ улс төрийн ямар шийдвэр гарч, хөшигний ард юу болж байгааг монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Миний хувьд ухрахгүй. Бид авлигаас салах ёстой.

Уул уурхайгаар хязгааргүй баяжиж, улс төр, шүүхийг худалдаж авсан хүмүүстэй нам харгалзахгүй тэмцэнэ. Ингэж байж бид шинэ 30 жилийн асуудлаа ярина” гэдгийг хэллээ.


URL: