Солонгос, Филиппин дэх “шувуу”-нуудыг авчирна

6aa766724f365c8c9fbc3f0de8f609e6Засгийн газраас “5Ш” үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг нь болох “Шувуу” үйл ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан 100 гаруй хүнийг авчрахаар болсон.

Тэдний паспортыг хүчингүй болгож, дансыг “царцаах” зэрэг арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Тэгвэл эдгээр хүний зарим нь тун удахгүй эх орондоо ирж магадгүй болжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар саяхан БНСУ-ын Засгийн газраас Сөүл хотноо зохион байгуулсан Энэтхэг, Номхон далайн бүсийн “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт сайд нарын түвшний уулзалтад оролцсон. Тэр үеэрээ БНСУ, Филиппин улсын холбогдох байгууллагуудтай “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж буй хүмүүсийг Монгол Улсад буцаахад хамтран ажиллахаар болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: