Ц.Цэрэнпунцаг: Засгийн газрын 2020-2022 оны үйл ажиллагаанд үр дүнгүй 100 арга хэмжээ байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Засгийн газрын 2020-2022 оны үйл ажиллагааны дүгнэлтийг танилцууллаа.
“2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 328 арга хэмжээтэй уялдаж буй 276 арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг авч үзвэл:
- Үр дүнтэй буюу 100 хувийн 57 арга хэмжээ,
- Тодорхой үр дүнд хүрсэн буюу 70-99 хувийн хэрэгжилттэй 83 арга хэмжээ,
- Эрчимжүүлэх шаардлагатай буюу 61-69 хувийн хэрэгжилттэй 32 арга хэмжээ,
- Үр дүнгүй буюу 0-30 хувьтай 100 арга хэмжээ,
- Үнэлэх боломжгүй буюу нууцын журмаар тайлагнасан дөрвөн арга хэмжээ тус тус байна.
Монгол улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд заасан арга хэмжээний хэрэгжилт Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан арга хэмжээний хэрэгжилтийн хэдэн хувьд хүрсэн эсэх болон МУ-ын 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэлд заасан арга хэмжээний хэрэгжилтийн хэдэн хувьд хүрсэн эсэхийг Засгийн газраас ирүүлсэн бодлогын баримт бичгүүдийн хяналт шинжилгээ үнэлгээний тайлангийн мэдээлэлд үндэслэн тодорхойлох боломжгүй байна.
УИХ-ын Тамгын газраас төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд гүйцэтгэл үр дүнгийн дундаж үнэлгээ нь 65.2 хувьтай байгаа нь Засгийн газраас хэрэгжилтийг 67.5 хувь гэж үнэлж ирүүлснээс 2.3 нэгж хувиар буурсан. Үнэлгээ буурахад хээргжүүлэхээр тусгагдсан нийт 300 гаруй төсөл арга хэмжээнээс зураг төсөл хийгдэж дуусаагүй, газрын асуудалд шийдэгдээгүй, санхүүжилт батлагдаагүй, бэлтгэл ажил дуусаагүй, тодорхой үр дүн гарч эхлээгүй, арга хэмжээ үр дүнг тайлагнаагүй, зорилтот түвшиндөө бүрэн хүрээгүй, гүйцэтгэл дутуу зэрэгтэй холбоотойгоор 32 арга хэмжээг аргачлалын дагуу бууруулж үнэлсэн нь нөлөөлсөн байна.” гэв.
URL: