Ганцмод: Хоёр монгол гэрээс Хятадын хамгийн их ачаа тээвэрлэдэг хурдны замын боомт болтол

58i1mjs6sutp6l8e98a9rtva5e_b

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Линьхэ дүүргээс хойд зүг руу гарч үржил шимт Бортохойн тал, түнхийн

сүндэрлэх Монь уул, зах хязгаар нь харагдахгүй хээр талыг гатлан 200 шахам километр замыг туулснаар Хятад, Монголын хилийн Ганцмод боомтод хүрдэг.

Ганцмод боомтын автомашины орох гарц дээр Монголоос орж ирэх нүүрс ачсан хүнд даацын чиргүүлтэй машинууд ар араасаа цуварна. Хамгаалалтын хувцастай хилийн шалган нэвтрүүлэх “цагаан хувцастнууд” хэт ачаалалтай гарцуудын дэг журмыг сахиулан хяналтын ажлыг завгүй гүйцэтгэж харагдана. Энэ нь Ганцмод боомтод харсан анхны дүр зураг юм. Ганцмод боомт нь Монгол Улсын Өмнөговь аймагтай залгаа оршдог. Хятадын хувьд Монголын нүүрс, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмалыг импортлоход чухал ач холбогдолтой тээврийн гарц бөгөөд Хятадын хамгийн том ачаа тээвэртэй авто замын боомт юм.
Одоогоос 30 жилийн өмнө Ганцмод нь Хятад, Монголын хилийн худалдааны түр ажиллах боомтоор батлуулж, тухайн үед худалдааны газарт хоёрхон монгол гэр байжээ. Хятад, Монголын ард түмэн энд зөвхөн арьс, шир, гар урлалын худалдаа хийдэг байв. 1992 онд Ганцмод нь улирлын чанартай нээлттэй боомтоор батлагдаж, Хятад, Монгол хоёр ган, цемент зэрэг томоохон гүйлгээг энд хийж эхэлсэн. Хятадын өөрчлөлт шинэчлэл гүнзгийрч, нээлттэй болсноор Ганцмод боомтын худалдааны хэмжээ нэмэгдэж, 2009 онд жилийн турш нээлттэй хурдны замын боомтоор батлагджээ. Хятадын “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулснаар Ганцмод нь түүхий нүүрс тээвэрлэх тусгай гарц, боомтоор орох 5 орц, боомтоор гарах 5 гарц зэрэг гаалийн бүрдүүлэлтийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийжээ. 2009 онд өдөрт дунджаар 400 гаруй ачаа тээврийн хэрэгсэл оруулж гаргадаг байсан бол одоогийн байдлаар 3500 гаруй болж, импорт, экспортын өдөр тутмын худалдааны хэмжээ 40 мянган тонноос 110 гаруй мянган тонн болж нэмэгджээ.
Гаалийн бүрдүүлэлтийн орчныг цаашид оновчтой болгосноор Хятад, Монголын уул уурхайн эрчим хүчний аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, худалдаа, эргэлт, гүн боловсруулалтын уялдаа холбоог ахиуллаа. Өмнө нь гаалийн байгууллага эхлээд хилээр нэвтэрч, дараа нь гаалийн мэдүүлгийн горимд шилждэг байсан бөгөөд Монголын ашигт малтмалын бүтээгдэхүүн ачсан ачааны машиныг хүний хүчээр шалган нэвтрүүлэх, улмаар гаалийн мэдүүлэг, үзлэг, хорио цээрийн хяналт шалгалтын газруудаар нэвтрүүлдэг байсан тул энэ бүх ажлыг дуустал долоо хоног зарцуулдаг байв.
2018 оны сүүлээр гаалийн байгууллага гаалийн мэдүүлгийн журмаар гаалийн мэдүүлэг гаргагчид гаалийн мэдүүлгийг онлайнаар урьдчилан мэдүүлдэг болгосон. Гаалийн системд гаалийн мэдүүлгийн мэдээллийг хүлээн авсны дараа харгалзах хүнгүй нэвтэрч орох тээврийн хэрэгслийг автоматаар гаргахын зэрэгцээ хяналт шалгалт, хорио цээрийн дэглэм зэрэг нэвтрэх журмыг хэрэгжүүлжээ.
1992 оноос хойш Ганцмод боомт 100 гаруй сая тонн ачаа тээвэрлэж, худалдааны нийт хэмжээ 100 тэрбум юаньд хүрсэн байна. 2018 онд Ганцмод боомт нийт 19 сая 800 мянган тонн импорт, экспортын ачаа тээвэр хийж, өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар нэмэгдэж, импорт, экспортын худалдааны нийт хэмжээ 23 тэрбум 360 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 26.4 хувь нэмэгджээ. Гаалийн татварын орлого 3.463 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар өссөн байна.
Ганцмод боомт байрладаг Ганцмод сууринд Монгол Улсын бараатай супермаркетууд, монгол ресторанууд, хятад гэр ахуйн барааны дэлгүүрүүд, орон сууцны өвөрмөц хороолол зэрэг олон барилга эгнэж харагдана. Өргөн, цэмцгэр гудамжаар автомашин, бартаат замын тээврийн хэрэгсэл тасралтгүй урсана. Оршин суугчид чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай нь шатар тоглож, ярилцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлжээ.
Түүнчлэн сургууль, эмнэлэг, төрийн үйлчилгээний бусад байгууламжууд энд бүрэн. Ганцмод сургуульд орон нутгийн иргэд, цагаач ажилчдын 200-300 хүүхэд сурч боловсрохоос гадна Монгол Улсын 40-50 хүүхэд суралцаж байна. Мөн эмнэлэгт Монгол Улсын өвчтөнүүд үзүүлж эмчлүүлэх нь их байжээ.
Ялангуяа боомтуудын орох, гарах гарц дээр нүүрс, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслүүд ухаалаг шалган нэвтрүүлэх боомтоор түргэн шуурхай нэвтэрч байгаа нь орчин үеийн хуурай замын боомтын хөгжлийн дүр зураг дэлгэгдэнэ.
Ганцмод суурин нь 40 гаруй аж ахуйн нэгжийг нэвтрүүлж, хил дамнасан тээвэр, ашигт малтмалын баяжуулалт, агуулах логистик, цахим худалдаа, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг ашигтай салбарыг бий болгож, 20 мянга гаруй хүн Ганцмодод ажиллаж, амьдарч байв.
“Ковид-19” цар тахал дэгдсэнээс хойш Ганцмод боомтын удирдлагын хороо нь “Тахлаас урьдчилан сэргийлэх нь гаалийн баталгаа” гэсэн ерөнхий шаардлагыг чанд мөрдөж, “Тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийг тогтворжуулах, хөгжлийн аюулгүй байдлыг хангах” ерөнхий зорилтыг тууштай хэрэгжүүлж байна.
Мэдээллийн дагуу 2018 оны 11 дүгээр сард “ухаалаг шалган нэвтрүүлэх цэг”-ийг албан ёсоор ажиллуулж, гаалийн хяналтын үйл ажиллагааны горимыг бүрэн өөрчилж, боомтын гаалийн бүрдүүлэлт “Секундэд унших цаг үе”-д шилжиж, алдаа гаргах, захиалга алдах зэрэг зохицуулалтын эрсдэлүүд үгүй болсон байна.
Түүнчлэн тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтыг хэвийн болгох шаардлагад идэвхтэй дасан зохицож, “ногоон, ухаалаг, үр ашигтай, аюулгүй” Хятад-Монголын уул уурхайн эрчим хүчний гарцыг бий болгохын тулд 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ганцмод боомт Хятад, Монголын хоёр талын боомтуудын дунд байрладаг бүс, одоо байгаа орц гарц, жад дээр тулгуурлан AGV нисгэгчгүй хил дамнасан тээврийн хэрэгслийн туршилтыг өргөгчөөр албан ёсоор эхлүүлэв. Статистикийн мэдээгээр 2022 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл Ганцмод боомтын ачааны хэмжээ 8.97 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 83.3 хувиар нэмэгдэж, мөн хугацаанд Өвөр Монголын нээлттэй бүх боомтын нийт ачааны 28.46 хувийг эзэлж байна. Үүнд: 08 дугаар сард сарын ачааны хэмжээ 2.01 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 277.8 хувиар өсөж, мөн хугацаанд Өвөр Монголын нээлттэй боомтуудын нийт ачааны 31.8 хувийг эзэлж, өдөрт орж ирсэн ачаа тээврийн хэрэгсэл 627 болж, ачааны хэмжээ 74.8 мянган тонн болжээ.
Шинэ аялалдаа Ганцмод боомт илүү идэвхтэйгээр гадаад ертөнцөд өндөр түвшний нээлт хийж, чанартай хөгжилд үйлчилж байна.
Хоёрхон монгол гэрээс өндөр хөгжилд хүрч Хятад улсын хамгийн их ачаа тээвэрлэдэг хурдны замын боомт болсны дээр хилийн худалдааны түр боомтоос Хятад, Монголын эрчим хүчний том гарц болж, газарзүй болон бүс нутгийн давуу талаа бүрэн дүүрэн ашиглаж Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна…
Зохиогч:
Н.Алтан-Уул, Ц.Урантунгалаг, Б.Сурнаа
Найруулагч:
Ц. Урантунгалаг
Эх сурвалж:
Солонго

URL: