Ц.Даваасүрэн: Газрын багц хуулийг эргүүлэн татаж байна

сө-1-600x369Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Газрын багц хуулийн төслийг эргүүлэн татаж буйгаа мэдэгдэж мэдээлэл хийж байна.

Тэрбээр энэ үеэр “ УИХ-д өргөн барьсан байгаа Газрын тухай долоон багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдлээ. Бид ойрын хугацаанд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийн асуудлаар тодорхой шийдвэрийг гаргахаар болсон. Мөн 2040 он хүртэлх Нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг энэ ондоо багтаан батлуулахаар болсон.

Газрын асуудал нь нийслэлчүүдэд хүндрэлтэй байдаг. Тиймээс Ерөнхий төлөвлөлттэй уялдуулан газрыг олгодог болгохоор сайжруулаад эргэж хэлэлцүүлэхээр боллоо. Улс орон даяар Газрын багц хуулийн хэлэлцүүлэг явж байгаа. Энэ хүрээнд хөдөө, орон нутгийн иргэдээс нэлээд шүүмжийг ирүүлсэн. Тодруулбал, бэлчээртэй холбоотой асуудлуудыг сайн шийдээгүй байна гэх зүйлс бий. Нэг жишээ хэлэхэд, хөдөө орон нутгийн иргэд өнөөдөр газраа хамгаалахын тулд хэрэглэдэг ганц арга нь тусгай хэрэгцээнд авах байдаг. Үүнийг нь газрын газрын хуулиар байхгүй болгочихсон юм” гэлээ.


URL: