БҮРЭНХААНЫ 51 ХУВИЙГ ТӨРД ӨГӨХ “МОЛЕКУЛЫН” МОЛИГО БУЮУ “ТАЛСТМАРГАД” ТАГШ УУЛЫГ ТЭГШИЛЖ ЭХЭЛЖЭЭ

Францын Марсель хотноо дэлхийн 180 орны төлөөлөгчид усны асуудлаар хуран чуулж байна. Дэлхийн чуулган хэмээгддэг олон улсын зургаа дахь удаагийн энэ чуулганаар НҮБ хүн төрөлхтний орших, эс оршихыг тодорхойлох ганц хүчин зүйл болсон усаа, усны нөөцөө яаж хамгаалах вэ хэмээн тархиа гашилгаж, ухаанаа уралдуулж байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд “Талст маргад” компанийнхан ертөнцийн цэвэр усны нөөцийн хоёр хувийг бүрдүүлдэг Хөвсгөл далайг хүйс тэмтрэх их аянд хүчит техникүүдээ агсан дайлаар морджээ. Тус компанийнхан Бүрэнхааны фосфоритын ордын үндсэн нөөцийг эзэмшдэг.

Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэрт ашиглалтын хоёр, Алаг-Эр дэнэ, Арбулаг, Түнэл, Бүрэнтогтох сумдад хайгуулын есөн лицензтэй. Энэ компанийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга асан Батжаргалын Батбаярын хүү Батхишиг гэгч залуу эзэмшдэг. Харамсалтай нь эрдэс баялгийн шунал нь эх орон, бай галь дэлхийгээ хайрлах мэлмийг нь хаас наас өнөөдөр тус компа нийнхан Далай ээ жийн амийг таслахаар ийнхүү сэтгэл шулуудсан бололтой. Уг нь энэ компани монголчуудын хөрөнгө оруулалттай үндэсний компани. Гэвч Хөвсгөлийн онгон дагшин цэвэр ариун байгалиас илүү ирэх зууныхаа нь бордооны түүхий эдийн бааз болгохоор Бүрэнхаанд шунан дурласан БНХАУ-ын ком паниудыг ийнхүү уриалан дуудагч нь болов.

Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордыг гучаад жилийн өмнө улсын төсвийн хөрөнгөөр нээж, олж тогтоосон. Гэтэл өнөөдөр энэ ордод Монгол Улсын төрийн түшээгээр туг, далбаагаа хийсэн “Топрохэнцо”, “Сутайхэнцо” гэх Хятадын компаниуд ашиглалт, хайгуулын нэг нэг лиценз эзэмшиж байгаа юм. Тэд өнөөдөр монголчуудыг, “Талст маргад”-ынхныг Бүрэнхаан руу дайран орохыг нь анаж, хүлээж суугаа. Нэгэнт ухаад, түнхээд эхэлбэл араас нь хүрз, жоотуугаар ч ха маагүй зэвсэглэж ороод, Бүрэн хаа ныг буулгаж, Уран дөшийг нүүлгээд, Далай ээжийн мэлмийг хаачихаад, хаяад явахад бэлэн отож байна. Сүхбаатар аймагт Төмөртэйн орд гэх төмрийн хүдрийн арвин их нөөцтэй бүхэл бүтэн уул байлаа. Өнөөдөр тэр уулыг Хятад руу нүүлгэсэн.

Баялгийг нь авах гэж уулыг нь ургамал амьтан, хөрс шороотой нь зөөгөөд дуусгасан. Үүн шиг өнөөдөр Хөвс гөлийн фосфоритыг авахын тулд Тагш уулаас эхлээд Агуйт, Хөндлөнгийн уулс, улмаар Уран дөш уулыг зөөх эхлэлийг “Талстмаргад” компани тавьж эхэллээ. Бүрэнтогтох сумын нутаг дахь Тагш уулын оройг тэг шилж өрмийн хаягдал шин гэн, түлш шатахууныхаа үлдэгдлийг бул сан нь цустай нулимс мэт хар судал татуулан энгэрээр нь ур саж, Хядагийн гол руу дөхөж байна. Энэ “нулимс” Хаан сарьдаг, Хатан Далай ээжийг булшлах зовлонгийн эхлэл биш байгаасай.

БАГИЙН МАЛЧДЫГ ҮЛ ОЙШООСОН “ТАЛСТМАРГАД”-ЫНХАН СУМЫН УДИРДЛАГУУДЫГ ХАХУУЛЬДАХЫГ ОРОЛДСОН ЮМ БИШ БИЗ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум бол Хотгойдын шадар ван Чингүнжавын өлгий нутаг. Эх орон, газар нутгийнхаа төлөө халуун амь бүлээн цус, хайртай хатан, үр хүүхдээ ч хайрлаагүй Чингүнжавын эх оронч омогшил Бүрэнтогтохын хотгойдуудад өнөөг хүртэл хадгалагдсаар иржээ. Тиймдээ ч газар шорооных нь нэг хэсэг болсон баялгийг нь ухаж, байгалийг нь сүйрүүлэх гэж буй “Талстмаргад”-ын үйл ажиллагааг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Биднийг Бүрэнтогтох сумын Туяа багийнхантай уулзахад тэд ийнхүү хэлж байв. Учир нь “Талстмаргад”-ынхан өнгөрсөн зунаас эхлэн сум, багийн иргэд, малчдын зөв шөөрөлгүйгээр Мэргэний дөрөлж нэртэй газарт ашиглалтын өмнөх хайгуул гэдэг нэрээр дөрвөн газарт, 30 гаруй өрөм зоожээ. Энэ нь эхнээсээ байгаль орчинд сөргөөр нөлөөлж, хүн малгүй ундаалдаг Хядагийн голд нь аюул дагуулж эхэлжээ.

Тиймээс багийнхаа 72 иргэний гарын үсэг бүхий “Талст маргад”-ын үйл ажиллагааг зогсоох шаардах бичгийг сум, аймгийн ИТХдаа явуулжээ. Энэ тоо дахиад ч нэмэгдэнэ. Гарын үсгээ зурж амжаагүй олон хүн тэдэнтэй нэгдэхээ хэлж байсан. Туяа баг дээр болсон хуралд Бүрэнтогтох сумын ИТХ-ын дарга Г.Сонинпил Байгаль орчны улсын байцаагч Б.Уламбаярын хамт ирж оролцсон. Тэд “Талстмаргад” компанийн үйл ажиллагаа явуулахыг багийн иргэдийн адил дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан. Гэвч су мын ИТХ-ын зарим төлөөлөгчийг “Талст маргад”-ынхан хахууль д сан гэсэн хардлага иргэдийн дунд таржээ. Энэ талаар сумын ИТХ-ын дарга Г.Сонинпилээс тодруулахад, “Сумын ИТХ-ын өргөтгөсөн хуралд “Талстмаргад”-аас БатЭрдэнэ гэдэг хүн ирж оролцсон. Сум орон нутагт нэгдсэн уурын зуух барьж өгье гэсэн. Бид энэ саналыг нь хүлээн авч ИТХ-аас албан ёсны шийдвэр гаргаагүй” гэсэн тайлбар өгсөн юм.

Мөн тэрбээр Бүрэн хааны фосфоритын ордыг ашиглуулахгүйн төлөө буу барьж биш, оюунлагаар тэмцэхийг уриалсан. Ямартай ч “Талстмаргад”- ынхан Бүрэнхааны фос форитын ордыг ашиглахын тулд Ховдын Хөшөөтийн нүүрсний ордыг эзэмшигч “Мо Эн Ко” компанийн хятадууд шиг орон нутагт нь хөрөнгө оруулах нэрийдлээр аймаг, сумын удирдлагуудад тусгай “анхаарал” хандуулж эхэлсэн бололтой. Хуульд зааснаар бол орон нутгийн эрх мэдэл малчдаас, багийн ИХ-аас эхлэх ёстой. Гэтэл малчид нь, багийн ИХ нь шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгөөгүй байхад “Талст маргад” компани ийн хүү асуудлаа дээрээс нь шийдүүлэхийг оролдож эхэлсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь энэ компанийн лиценз эзэмшиж, ухаж төнхөж буй газар нутаг олон малчин өрхийн амьдрал, амьжиргаатай холбоотой. Тиймээс тэдний эрх ашгаас давсан ашиг сонирхол аймагт, суманд байх учиргүй.

Туяа багийн нутаг дэвсгэр бол Бүрэнтогтох сум байтугай зэргэлдээх Түнэл , Ар булаг, Мөрөн сумын малчдын гол бэлчээр нутаг юм. Энд нарийн ширхэгтэй борог өвс их ургадаг тул малын жаргалын орон аж. Гэтэл “Талстмаргад”- ынхан хайгуул хийж хэдэн өрөм зоох төдийд бэлчээр нутгийг нь сүйтгэж эхэлснийг нүдээр харлаа. Тагшийн ам гэх газар очив. Тэнд хайгуул хийгээд дуусчээ. Уулын энгэр бэлээр хүнд даацын машин техник явсан нь харваас андашгүй. Хэдэн салаа зам гаргаж, зарим нэгийг нь зориуд засаж янзалжээ. Хядагийн гол тийш гарсан уулын энгэрээр нь хар зам татуулан саарал зүйл урсах аж. Энэ “гол” энэ чигээрээ урссаар байвал 1-2 км яваад Хядагийн гол хүрэх шинжтэй. Хядагийн голоос энэ хавийнхан хүн малгүй ундаалдаг, цэвэр тунгалаг, эрдэс бодис ихтэй устай тул рашаан хэмээн хүндэтгэдэг аж. Хар зам татуулсан шингэ нийг барьж үзлээ. Зунгааралдсан, тунадас бүхий шингэн аж. Хаанаас юунаас гараад байгааг нь мэдэхээр уул өөд өгсвөл бүхэл бүтэн уулын оройг ухаад, хаягдал шингэн, саляркаа булаад тэгшилжээ.

Орой дээр нь гармагц салярк хамар цоргитол үнэртэх аж. Булсан шороо нь үнсэн саарал өнгөтэй болсон энэ хавийн хөрс ямар ч байсан эрүүл бус, үхэжсэн бололтой. Доохон талд нь үхэр бэлчиж өнөөх саарал зунгааралдсан шингэнээс уух юм. Тагшаас цааш Хөндлөнгийн, Агуйтын уулс үргэлжилнэ. Орой дээг үүр нь хэрэн сүлжсэн зам ч харагдана. Тэнд ч бас хайгуул хийж, суваг шуудуу ухжээ. Малчин залуугийн хэлснээр Агуйт, Хөндлөнгийн уулын энгэрт хайгуулынхны кэмп, өрмийн талбай бий гэнэ. Тийш очлоо. Гэтэл бас л тэр хоёр уулын орой дээр том машин гарч аль хэдийнэ ухаж, өрөмдөж эхэлжээ. Нэг нь бүүр модтой уулын орой дээр аж. Мод, устай газарт хайгуулын үйл ажиллагаа явуулахыг уг нь хуулиар хориглосон. Гэтэл энэ нь стратегийн ордод үйлч лэхгүй гэсэн хуулийн заалт байдаг юм байна. “Талстмаргад” ком анийн туслан гүйцэтгэгч ОХУ-ын “РБКМ” компанийн ажилчин орос эрээс хэний, ямар зөвшөөрөлтэй ажиллаж байгааг нь асуувал үг дуугарах сөхөөгүй ажлаа хийсээр байх аж. “Талстмаргад” компанитай холбоотой энэ мэт байгаль орчны эсрэг хийж буй гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагааных нь учрыг тодруулахаар “Талстмаргад”-ын кэмпэд очлоо.

Орон нутаг хариуцсан менежер П.Мэндбаяр гэх залуу компаниа төлөөлж бидэнтэй уулзсан. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байтугай энэ газар нутагт тусгай зөвшөөрөл эзэмшдэгийг нь батлах уурхайд байх ёстой ямар ч баримт бичиг тэнд байсангүй. “Дээрээс зөвшөөрөлтэй” гэх ганц үг “Талстмаргад”- ын хувьд Монгол Улсын хуулиас ч хүчтэй бамбай нь аж. Тэдний бүх асуудлыг дээрээс зохицуулчихдаг бололтой юм. Нэг малчин гэрээ ба рих даа хүртэл баг, сумаас газрын зөв шөөрөл авдаг. Гэтэл “Талст маргад”-ынхан ямар ч зөвшөөрөлгүйгээр Бор хөндий гэдэг газар кэмп байгуулж, төвхнөжээ. Уг нь орон нутгийн эрх мэдэл багаас эхэлдэг. Тийм учраас кэмп байгуулах, газар шороо ухах зөвшөөрлөө Багийн ИХ-аас авах ёстой.

Харамсалтай нь “Талстмаргад”-ынхан Туяа багийн малчид, удирдлагуудын шаардлагад хариу өгөх нь байтугай “Дээрээс зөвшөөрөл авсан тул та нарт хамаагүй” хэмээн томорсоор иржээ. “Талстмаргад” гэх энэ компани өнгөрсөн зунаас хойш энд үйл ажиллагаа явуулж байгаа. Малчдад зориулж гаргана гэсэн худгаа уулын орой дээр шахуу ухаж, тусгай хамгаалалтын дор өөрсдөө хайгуулын үйл ажиллагаандаа ашиг ладаг аж. Малчдын ярьж буйгаар тэд өдөрт 30-40 тонн ус хэрэглэдэг гэнэ. Гэтэл “Талстмаргад” компани Бүрэнтогтох сум, “Туяа” багт ус ашигласны төлбөрт хэдэн төгрөг өгсөн нь тодорхойгүй байна. Ямар ч байсан нөхөн сэр гээлтийн санд 660 мянган төгрөг оруулжээ. Гэтэл тэд хэдхэн сарын хугацаанд бүхэл бүтэн уулын оройг тэгшилж, ямар ч зөвшөөрөлгүйгээр энд тэнд гүй зам гаргаж, бэлчээр тахалсан нь олон сая төгрөгөөр хэм жигдэхээр байгааг холбогдох хү- мүүс анхааралдаа авна биз ээ.

Үргэлжлэл дараагийн дугаарт


URL:

Сэтгэгдэл бичих