Ц.Элбэгдорж: “Н.Энхбаяр: Нээлттэй байвал очъё. С.Баяр очих ёстой. Нээлттэй л байвал би очно” гэж байгаа нь буруу”
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орон нутгийн хэвлэл, мэдээллийн салбарын төлөөлөл, сэтгүүлчидтэй уулзсан билээ.Энэ үеэр тэрээр долдугаар сарын 1-ний хэргийн шүүх хурлын тухай сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
“Шүүх хурлыг нээлттэй, хаалттай хийх, гэрчтэй холбоотой асуудлыг зөвхөн шүүх бүрэлдэхүүн шийддэг. Хурлыг нээлттэй хийх үү, хаалттай хийх үү гэдгийг шүүх бүрэлдэхүүн л шийдэхээс биш нэг дарга юм уу, эсвэл хэн нэгэн Ерөнхийлөгчид хандаад шаардчихаар нээлттэй болчихдог юм биш. Тийм ойлголт нийгэмд өгч байгаа нь буруу. Түүнийг ерөөсеө Ерөнхийлөгч шийддэггүй. Тэр бол хуулиараа бичигдсэн зүйл. Шүүх хурлыг нээлттэй хийснээрээ их шударга хүн гэж өөрийгөө харуулах гэж байгаа бол энэ буруу.
Шүүх бүрэлдэхүүн хэнийг гэрчээр дуудахаа бас шийддаг. Тэгэхгүй бол зарим нь / Н.Энхбаярыг хэлж байна.сур/ бараг “Би очъё. Тэр /С.Баярыг хэлж байна. сур/ очих ёстой. . Хэрэв шүүх бүрэлдэхүүн гэрчээр дуудсан л бол нээлттэй ч байсан, хаалттай ч байсан та очих ёстой. Шүүх бүрэлдэхүүн ямар үед гэрчээр дууддаг юм бэ гэхээр шүүхээс гарах гэж байгаа шийдвэрт тэр гэрчийн мэдүүлэг ач холбогдолтой, тухайн асуултад гэрчийн өгөх хариулт онцгой нөлөөтэй гэж үзэх юм бол гэрчээр дууддаг.
Тэр нь хуулиар зохицуулагдсан зүйл. Манайхан хүмүүсийн сэтгэхүй дээр тоглож байна. “Шүүх хурлаа нээлттэй болго. Би гэрчээр дуудагдсан” гэж. Шүүх хэнийг ч гэрчээр дуудсан нээлттэй ч бай, хаалттай ч бай очих ёстой. Энэ бол шүүх бүрэлдэхүүнийй эрхийн асуудал гэж бодож байгаа.
Цагдаатай холбоотой асуудал байна. Бас нэг буруу ойлголт яваад байх шиг байгаа юм. Цагдааг яллах гэж байна гэж. Энд Монголын цагдаагийн тухай асуудал байхгүй. Цагдааг яллах тухай асуудал байхгүй. Албан тушаалын хариуцлага алдсан дарга нарын л асууцал байгаа. Хууль хэрэгжүүлэхийн төлөө, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа, хуулиа хэрэгжүүлээд явж байгаа цагдаа нарыг харин ч урамшуулах ёстой гэж би боддог.
Төрийн өмнө тангаргаа өргөөд, тодорхой албан тушаал дээр ажлаа хийж явж байгаад хариуцлага алдсан, тэр тусмаа хүний амь нас эрсэдсэн, эрсдэхэд хүргэсэн ийм байдал дээр албан тушаалын хариуцлага алдсан бол тэр хүн хэн ч бай, хариуцлага хүлээх ёстой. Үүнийг цагдаагаас ялгаж ойлгоорой. Монголд олон мянган цагдаа байгаа. Тэр хүмүүсийн тухай асуудал ерөөсөө биш.
Зөвхан тэр үед хариуцлага үүрсэн, тангараг өргөсөн, ажил хариуцаж байсан тэр хүмүүс л ажилдаа хариуцлагагүй хандсан. Ингэж хариуцлагагүй хандсаны улмаас хүний амь эрсэдсэн нь гол асуудал. Энэ хоёрыг ингэж ялгаж харах ёстой. Манайхны хуулиас, хариуцлагаас булгах гэсэн хүмүүсийн хийж байгаа гол арга бол “нийтдээ л цагдаагийнхан буруутай” гэдэг.
Нийгэм, төрийг хамгаалдаг, хуулиа хэрэгжүүлдэг цагдааг яллаж болохгүй. Цагдааг яллах гэсэн нэг ч хүн байхгүй. Яллуулах ч үгүй. Тийм асуудал байхгүй. Хууль зөрчиж, хариуцлага алдсан л бол албан тушаалтнууд хариуцлагаа хүлээнэ. Хамгийн гол нь хүний амь эрсэдсэн учраас тэр амь эрсэдсэн асуудал хуулиар нэхэл хатуу гай байдаг. Тиймээс албан тушаалын хариуцлага л яригдаж байгаа шүү” хэмээсэн юм.
Э.Мягмар
URL: