1072 ширхэг хувьцааны сураг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах,  УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэж, баталлаа. Ингэснээр  “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас Монгол Улсын иргэд 20 хувийн хувьцаа эзэмших болж байгаа юм. Мөн үндэсний аж ахуйн нэгжид тус компанийн хувьцаанаас 10 хувийг нь нэрлэсэн үнээр нь арилжаалахаар тусгажээ. Ингэхдээ Хүний хөгжлийн сангаас нэг сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авсан оюутнуудад хувьцаа олдохгүй. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувь хишгээ нэг сая төгрөгөөр бэлнээр авсан нөхцөлд дээрх 1072 ширхэг хувьцааг олгохгүй гэдэг шийдвэр гаргалаа.  “Эрдэнэс тавантолгой” компани таван лиценз эзэмшдэг Компанийн өөрийнх нь  үнэ цэнэ 6.1 тэрбум ам.долларын  өртөгтэй. Тиймээс байнга хэл ам хэрүүл тэмцэл араасаа дагуулж байдаг “Эрдэс таван толгойн 70 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, мөнгө босгож, уурхайг ашиглалтад оруулахаар ярьж байна.


URL:

Сэтгэгдэл бичих