П.Цагаан: Баруун гурван аймгийн өрсөлдөх чадвар хамгийн их буурсан

38697-1000-600.2Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлан”-гийн үр дүнг таниллаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга доктор П.Цагаан:

Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан дүгнэж, цогц байдлаар тодорхойлон, олон улсын аргачлалаар тайлан боловсруулдаг уламжлалтай. Тайланд төр засаг тухайн аймгийн улирдлагаас явуулсан бодлого, үйл ажиллагааны үр дүн, түүний тусгалыг авч үздэг. Анх 2012 онд анхны тайлангаа боловсруулж байсан. Аймгийн хөгжлийн түвшинг дөрвөн багц асуудлаар хэмждэг. Засаглал, эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг, дэд бүтэц хөгжил зэрэг. Мөн дотроо 174 шалгуур үзүүлэлтээр хэмждэг.

Анх тайлан хийж байхад 21 аймгийн дундаж оноо 62 байсан бол 11 жилийн дараа 3 оноогоор нэмэгдсэн. Гэхдээ бизнесийн шалгуур үздэг бүлэг нь 9 оноогоор буурсан байна. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэлтийн үр ашиг сүүлийн жилүүдэд буурч байна гэсэн үг. Нэг сайн зүйл нь, засаглалын үр ашиг 1,8 оноогоор сайжирсан.

Дархан-Уул аймаг гуравт бичигдэж байна. Шилжилт хөдөлгөөн, гэмт хэрэг, ажилгүйдэл их байна. Өрсөлдөх чадвар хамгийн их буурсан, анхаарал татаж буй гурван аймаг нь, Увс, Ховд, Баян-өлгий аймаг байна. Үүний шалгааныг судлахад, тухайлбал, Баян-өлгий аймагт төрийн үйлчилгээний чанар муудсан, татвараас зайлсхийх явдал газар авсан, шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн, авилга нэмэгдсэн байна.

Судлаач н.Мөнгөнжигүүр:

Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээр Дорноговь аймаг нэгдүгээрт бичигдсэн. Өнгөрсөн онд мөн Дорноговь аймаг тэргүүлж байсан. Хоёрдугаарт, Орхон аймаг, гуравдугаарт Дархан-уул, дөрөвдүгээрт Өмнөговь, тавдугаарт Говьсүмбэр, зургаадугаарт Сэлэнгэ аймаг эрэмбэлэгдсэн. Эхэнд орсон энэ зургаан аймаг өмнө жилийнхээс эрэмбэ өөрчлөлтгүй байна.

Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд сүүлд эрэмбэлэгджээ.

Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймагт нэгт эрэмбэлэгдсэн. Харин Баян-Өлгий, Баянхонгор аймгууд сүүлд жагссан.

Засаглаын үр ашгийн хувьд, Дорноговь аймаг нэгдүгээрт бичигдэж, Ховд, Дундговь аймаг хамгийн сүүлд орсон.

Бизнесийн үр ашиг бүлгийн хувьд, Дархан-уул аймаг тэргүүлж, Говь-алтай, Булган аймаг хамгийн бага үнэлгээг авсан.

Дэд бүтцийн хувьд, Дорноговь аймаг тэргүүлж, Баянхонгор, Булган аймаг сүүлд оржээ.


URL: