Өргөө амаржихын захирлаар Ж.Энхцэцэгийг дахин томилох шийдвэр албан ёсоор гараагүй

энхцэцэгЭрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт Өргөө амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгийг дуудаж уулзсан ба дахин захирлаар томилох тухай мэдээлэл цахим орчинд түгээд буй. Энэ нь ЗГХЭГ-ын шалгалтын дүнг үндэслэн ийм шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа юм.

Тэгвэл ойрын эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар энэхүү шийдвэр нь батлагдаагүй ба удахгүй албан ёсоор мэдээлэл өгнө гэсэн юм.

Ж.Энхцэцэг эмчийн гаргасан үйлдлийг эргэн сануулахад, ёсзүйн алдаа гаргасан мөн эмч ажилчдыг шалтгаангүй халсан зэрэг ёс зүйн дүрмийн зургаан заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарч ажлаасаа халагдсан билээ.


URL: