Тархины тухай факт
Юнител ногоон, Мобиком улаан, Скайтел цэнхэр, CU тод ногоон, GS25 тод цэнхэр гэх мэтчилэн хүмүүсийн тархины онцлог дээр суурилж эдгээр компаниуд логогоо тод өнгөөр сонгосон байдаг.
Хүний тархи илүү тод илүү хурц өнгөнд дуртай учир та өөрөө ч мэдэлгүй гэрэлд татагдах эрвээхий адил маш олон зүйлсийг өнгөнөөс нь болоод авсан байх магадлал өндөр байдаг байна.
Уураг тархи нь санамсаргүй байдлаар өөрт таалагдсан зүйлээ хамгаалж эхэлдэг. Хөндлөнгөөс ямар нэгэн сөрөг үгүйсгэсэн хандлага үүсвэл буруу байсан ч хамаагүй өөрийн зөв гэж бодсон бодол оо ухамсаргүйгээр хамгаалсаар байдаг аж.
Жишээ нь .Шашины талаарх маргаан. Энэ ярианд хэзээ ч хэн ч ялдаггүй шүү дээ .
Тийм болохоор үндсэн хуулинд хүртэл шүтэх эс шүтэх нь таны эрх гээд оруулсан байх .
Мөн хайр сэтгэлийн асуудалд илүү тод ажиглагддаг гэнэ.
Тархи таныг хамгаалах үүрэгтэй байдаг. Тэр танд өөрийгөө зөвтгөх төрөл бүрийн санаа, хамгаалалтыг гаргаж ирдэг.
Өөрт таалагдахгүй байгаа зүйлээ хийсэн үед ч уг хамгаалалт гарч ирдэг.
Фитнесст нэг өдөр явахгүй байлаа гээд яахав дээ . Би өдөр бүр л явдаг юм чинь гэх мэтчилэн яаж ийж байгаад л өөртөө зөв гэх шалтгаан гаргаж ирнэ.
Хүнд тэгш тоотой зүйлээс аль нэгийг нь сонго гэвэл сонголт хийхэд хэцүүхэн байдаг байна.
Харин Сондгой тоотой зүйлийн аль нэгийг сонго гэж санал болговол хялбархан сонголтоо хийж чаддаг гэнэ.
Сонголт их тэр тусмаа тэгш тоогоор байх нь тархинд илүү их ачаалал өгдөг байна.
Хүн өдөрт 70 000 өөр зүйлсийн тухай боддог.
Цаг агаар , улс төр , уул уурхай , зураг, алхалт гээд л ….. 70.000 өөр зүйлс нь хоорондоо ямар ч логик хамааралгүй байж болох аж.
Эвшээх нь тархинд очих хүчил төрөгчийг нэмэхээс гадна хэсэгхэн зуурт тархийг амрааж, эргээд идэвхитэй ажиллах эрч хүчийг нэмдэг гэнэ.
Иймээс нойрмоглох үед эвшээх нь тархийг сэргээдэг бидний өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдэл байх нь.
Хүн унтаж байх үед тархины ой санамжийн эсүүд илүү идэвхитэй байдаг гэнэ.
Иймээс зүүдэнд хөврөх үйл явдал бүр Таны амьдралд хэзээ нэгэн цагт тохиолдож байсан гэсэн үг.
Бидний тархи өмнө болж байсан үйл явдал , харж байсан хүн , үзэж байсан кино , сонсож байсан яриа зэргийг хольж хутган 5-7 төрлийн үйл явдал бүхий 1-2 цаг орчим үргэлжилдэг зүүдийг бий болгодог байна.
Бид ихэвчлэн үүрээр зүүдэлсэн зүүд ээ маш тод санадаг.
Neurologist G.Munkhnaran
URL: