Ажлаа хийж байсан гэмтлийн эмчийг зодож хамрыг нь хугалжээ
“Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн хүлээн авахын жижүүрээр ажиллаж байсан н.Батзориг эмчийг ажлын байранд нь зодож хүнд гэмтэл учруулжээ. Эмнэлгийн хүлээн авахад гаднаас согтуу нэгэн ирж өөрийгөө гэмтээж зүссэн гэдгээ хэлэхэд нь Батзориг эмч анхан шатны яаралтай тусламж үзүүлж байтал хамт явсан гэх гурван залуу эмчийг барьж аван зодож, хамрыг нь хугалж онц ноцтойгоор гэмтээжээ. Эмнэлэгт нэгнээ эмчлүүлэх гэж ирсэн дөрвөн залуу согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан бөгөөд ажлаа хийж явсан эмчийг зодож танхайрсан хэргээр тэд цагдаад шалгагдаж байгаа аж. Гэмтэл авсан хүнд туслах гэж байгаад зодуулсан эмч одоо өөрөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Н.АЛТАН
URL: