Ц.Хуланг нэг сар цагдан хорино
Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газраас мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татагдсан Ерөнхийлөгчийн зөвлөх асан, яруу найрагч Ц.Хуланг прокуророос 1 сарын хугацаагаар Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг өчигдөр гаргасан.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг саналыг өнөөдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр /2023.01.20/-ны хэлэлцэж, 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.
URL: