Д.Ганбатыг АН-ыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаар бүртгүүлэхээр болжээ
АН-ын Үндэсний бодлогын хороо нэгдүгээр сарын 19-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Тухайлбал, ҮБХ-ны гишүүдэд зориулж Улсын дээд шүүхээс ирүүлсэн шийдвэрүүдийн танилцуулга болон Улсын дээд шүүхийн 2022 оны есдүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрийн талаарх танилцуулгыг хийв.
Түүнчлэн Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй албан тушаалтныг томилох тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэж, Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаар АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбатыг сонгож, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр болжээ.
https://www.sonin.mn/news/peconomy/135420
URL: