Монгол хэрээ Өмнөд Солонгосыг эзэллээ гэв
Өмнөд Солонгосын Ансон хот хэрээний довтолгоонд нэрвэгджээ. Хаашаа ч харсан хар шувуу нисэж, шонгийн мод, гэрэл, дээврэр, сурталчилгааны самбар дээр сууж байгаа харагдах болсон гэнэ. БНСУ-ын хэвлэлээр “Хэрээ Монгол мэтийн оронд их байдаг. Тэнэмэл шувуу гэгддэг бөгөөд урьд өмнө манай хотод байгаагүй. Кёнгидо мужид харагддаг байсан ч ийм ихээр сүрэглэсэн байгааг харахад гаднаас ирсэн байх магадлалтай” гэж бичжээ.
URL: