Х.Нямбаатар: Хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгоно
Эрүүгийн цагдаагийн газраас урьд шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрт нэгжлэг хийж бэлэн 7.3 тэрбум төгрөг, 4 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан талаар ХЗДХ-ийн сайд мэдээллээ.
Түүнчлэн, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төрийн албан хаагчид оногдуулах ялын бодлогыг чангатгаж, хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгоно” гэдгийг онцоллоо.
URL: