“Вагнер” Оросын жанжин штаб руу “довтлов”

321503027_878448366508790_3940578685364948645_nУкрайны Бахмут хот руу довтолж буй “Вагнер”-ийн хөлсний цэргүүд Оросын жанжин штабын дарга Валерий Герасимов фронтын шугамд хангалттай хэмжээний сум нийлүүлэхгүй байгааг буруутгаж, доромжилсон бичлэгийг тэднийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин дэмжсэн байна. Хөлсний цэргүүд гэрээт цэргүүдээс илүү гэдгийг харуулах гэсэн ийм “мөргөлдөөн” гарах нь Путины эхлүүлсэн дайны 11 дэх сард энгийн үзэгдэл болоод байгааг “BBC” онцолжээ.

“Жанжин штабын дарга аа! Чи бол пидор!(Оросын ижил хүйстнийг доромжилсон нэр – BBC), хараал идсэн чөтгөр царайлсан******* (тааламжгүй үг)! Бидэнд сум байхгүй, тэнд залуус бидний төлөө үхэж байна, Бид тэдэнд тусалж чадахгүй энд сууж байна” гэж нүүрээ халхалсан хоёр хөлсний цэрэг гаубиц их буу, сумны хоосон хайрцаг, өнгөлөн далдлах тороор арын дэвсгэр хийсэн бичлэгээ “PMC Wagner”-тай холбоотой телеграм сувгуудаар тараагаадбайгаа аж.

Г.Амарсанаа

https://dnn.mn/


URL: