ОХУ-ын агаарын баазад халдлага гарч гурван хүн амь үрэгджээ

XJvUyfF2u6CFYAfMhoo7Даваа гарагт ОХУ-ын Саратов хотын ойролцоох Энгельс агаарын баазад дроны халдлага гарчээ.

Энгельс нь Украины хилээс 600 гаруй километр зайд оршдог ба Оросын стратегийн цөмийн зэвсэгт хүчний бөмбөгдөгч онгоцнууд байрладаг бааз юм байна.

Өчигдрийн халдлагын дараа ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлэхдээ баазад довтолсон Украины дроныг буудаж унагасан ба энэ үеэр дроны хэлтэрхийнүүд газарт унахдаа гурван алба хаагчийн амийг хөнөөсөн гэжээ.

Энэ халдлагаас хэдхэн цагийн дараа Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Алба тус улсын нутаг дэвсгэрт Брянск муж орчмоор нэвтэрсэн Украины хорлон сүйтгэгчдийн дөрвөн бүлгийг устгаснаа мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC


URL: