“Bloomberg”: Улс орнууд эдийн засгийн хямралын ирмэг дээр байна
Төв банкууд бодлогын хүүгээ өсгөх замаар үнийн дарамттай тэмцэж байгаа нь дэлхийн эдийн засгийг уналтад оруулж болзошгүй гэж эдийн засагчдын мэдээлэлд үндэслэн “Bloomberg” мэдээлжээ. Өсөн нэмэгдэж буй эрсдэл бол сүүлийн 40 жилийн хамгийн том дарамтаас гадна мөнгөний бодлогыг улам чангаруулах нь зах зээлийн эрэлт болон ажилчдын тоог бууруулж, ирэх онд дэлхийн эдийн засгийг уналтад оруулах болно гэж “Bloomberg” үзэж байна. “Bank of America”-ийн дэлхийн эдийн засгийн судалгааны тэргүүн Итан Харрис “Бид дэлхийн эдийн засгийн хямралын ирмэг дээр байна” гэжээ. Тэрбээр “Ерөнхийдөө эдийн засаг сүйрч, айл өрх болон корпорациудад учирч болох хохирлыг хязгаарлахын тулд тэд зээлээ хөнгөвчлөх төлөвтэй байсан” гэжээ. “HSBC Asset Management”-ийн дэлхийн ахлах стратегич Жо Литл ”Хэрэв 2022 он инфляцын өсөлт, ханшийн өсөлт, хөрөнгийн зах зээлийн үржвэрийн уналтын жил байсан бол 2023 он макро мөчлөгийн жил байх болно” гэжээ.
https://www.rt.com/business/568387-global-recession-risks-rising/
URL: