МИК-ийн үйл ажиллагааг ил тод болгож, 170 тэрбум төгрөгөө авъя
Иргэдийн хэрэгцээн дээр дөрөөлсөн луйврыг Монголбанк, Монголын ипотекийн корпорацитай хамтран хийж байна гэх хардлага сэрдлэг, гомдол тасардаггүй. Энэ нь ч учиртай. Орон сууц авахаар хүлээж буй иргэдийн боломжийг хулгайлж, засаг төрийн тогтоол шийдвэрийг ч үл тоож буй нөхдүүд гэдгийг дээр доргүй харж, ярьж байгаа.
Тиймдээ ч Шадар сайд С.Амарсайхан тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 179 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн… инфляци, төгрөгийн ханшийг барьж чадаагүй учраас огцруулж, хуулийн байгууллага шалгах ёстой гэсэн” биз.
Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр “Юнайтэдбэнкинг корпорэйшн” ХХК-д 150 тэрбум төгрөг, “Бодь интернэшнл” ХХК-д 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч эргүүлэн аваагүй байна.
Энэ нь өнөөдөр орон сууцны зээл авах гээд хүлээж буй 20 мянга гаруй өрх айлын боломжийг хааж байгаа гэсэн үг юм. Учир иймд “Юнайтэдбэнкинг корпорэйшн” болон “Бодь интернэшнл” компаниас авах нийт 170 тэрбум төгрөгийг үтэр түргэн буцааж төлөхийг шаардсан. Тэрхүү мөнгийг “Тусгай зориулалтын компаниудын төлбөр цуглуулах данс”-нд яаралтай эргэн төвлөрүүлэх шаардлагыг “МИК холдинг” ХК-д хүргүүлж, хатуу хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд үүрэгдсэн байдаг.
Уг нь тэрхүү 179 тэрбум төгрөгийг буцааж төлүүлэх тухай заалт нь цагаан дээр хараар бичигдсэн байдаг ч МИК үнэндээ тоохгүй засаг төрийн өмнөөс ярвайж буй дүр төрхийг харуулсаар байна.
Мөн МИК ийнхүү үл тоосон, хойрго байдлаар хандаж өндөөрийг болтол дээрх нэр бүхий компаниудад өгсөн мөнгөө авахгүй байгаа нь орон сууцны ипотекийн зээлийн асуудлыг зөвхөн өөрийн мэдэлд хэвээр байлгах, бас ашиг сонирхлын зөрчилч байна гэж харагдаж буй юм.
Товчхондоо бол ард иргэдийн зүгээс МИК-ийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгахыг шаардсаар ирсэн ч хамаг юмаа хав дарсаар өнөөдрийг хүрсэн нь “Ийм учиртай юм байж…” гэж дүгнэхэд хүргэж байна.
Хэрэв МИК зөв ажиллах юм бол орон сууцны ипотекийн зээлийг 3-5 хувьд хүргэж болно гэдэг ч МИК-ийн гар хөл болсон, тэднээс тодорхой хувь хүртдэг нөхөд “Энэ бол яг боломжийн хүү, хувь. Дэлхийн жишиг ийм л байдаг. Харин ч Монголын орон сууцны зээлийн хүү бага байдаг” гэх зэргээр өндөр хөгжилтэй улс оронтой зүйрлэн мэдэмхийрч олон нийтийн тархийг угаасаар ирсэн нь ч нууц биш.
Яг үнэндээ бол ард иргэд банктай гэрээ байгуулж орон сууцны ипотекийн зээл авч байхад МИК зээлийн шимтгэл гэж 1.6 хувийг нь авсаар байгаа нь шударгад үл нийцнэ.
Тиймээс МИК-ийг үйл ажиллагаагаа ил тод болгох, “Юнайтэдбэнкинг корпорэйшн” “Бодь интернэшнл” ХХК-д хөрөнгө оруулалт гэх нэрээр өгчхөөд байгаа 170 тэрбум төгрөгийг яаралтай авъя. Энэ бол зээлийн шимтгэл нэрээр ард түмнээс авсан мөнгө.
https://erennews.mn/article/58442
URL: