Ерөнхий сайдын зарласан нүүрсний гэгдэх МАФИЙН 2 толгойг цавчаагүй байж жинхэнэ хулгайг “ИЛЧИЛЖ ЧАДАХГҮЙ”
Өнгөрсөн 4 сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны мэдээлэл хийх үеэр индэр дээрээс ноцтой мэдээлэл буюу одоогийн парламентэд суугаа нэр бүхий зарим гишүүд хууль бусаар хил дамнуулан нүүрс зөөдөг бүлэглэл толгойлдог гэх мэдээлэл өгсөнөөс хойш 8 сарын хугацаа өнгөрсөн байна.
Ерөнхий сайдын уурсан байж мэдээлэл хийсэн тэдгээр гишүүд нь өнөөдрийн байдлаар ямар нэгэн хариуцлага хүлээлээгүй төдийгүй УИХ-ын бүрэн эрхээсээ түтгэлзэх асуудал яригдаж эхлээгүй. Иргэд нүүрсний хулгайн асуудал, шударга ёс, тэгш боломжийг шаардсаар 9 хонож байна. Хамгийн гол нь жинхэнэ хулгайчдын нэрсийг зарлахыг хүсэж байгаа билээ.
Гэтэл Ерөнхий сайд нь өөрийн амаар нүүрсний мафийн бүлэглэлийн хүмүүс гэж хэлчихээд хариуцлага тооцолгүй гэмт хэргийг нуун дарагдуулсаар сууна. Үүний араас нүүрсний хулгай гэж бид шүгэл үлээсэн гээд мэдээлж байна. Өмнөх зарласан мэдээлэлд нэр дурьдагчдсан олгиархи гишүүдээ хэрхэх ээ шийдээгүй. Цаашид ч шийдэж чадахгүй нөхцөл байдалд буй л.Оюун-Эрдэнэ бүх хулгайчдаа зарлаж чадахгүй.
Учир нь тэрээр толгой дараалан зарлах юм бол нүүрсний гэгдэх хэрэгт одоогийн эрх баригчид хамжигчаар оролцсон, хувь хүртсэн, үүрэг чиглэл өгсөн гээд дашраараа хамагдах нь ойлгомжтой тул бөөрөнхийлсөөр буй.
Өмнө нь мафийн толгойлогч гэж зарлагдаж байсан ч хариуцлага хүлээгээгүй сэнтийдээ тухлан суугаа гишүүдийг дурьдвад,
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Тэрээр С зөвшөөрлийн авлигын асуудалтай хамгийн түрүүнд нэр холбогдоно. Учир нь “С” зөвшөөрөл авахаар бусдад авлига өгсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдон шалгагдсан ч хэргээ Прокурорын байгууллага дээр удаан хугацаанд гацааж чадсан залжин эмэгтэй гишүүн.
Уг нь өнгөрсөн хугацаанд өөртөө давуу байдал бий болгуулахаар 100 мянган ам.долларын авлига өгсөн гэх хэргээр яллагдагчаар татагдан шалгасан. Уг хахуулийг БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэмшдэг “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-д нийт 680 автомашины улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр авлигал өгч хэргээ гүйцэлдүүлсэн нь баримтаар нотлогддог.
Олон жилийн турш НҮҮРСТЭЙ ХОЛБОГДСОН АЖНАЙ ХОЧИТ Д.Бат-Эрдэнэ: УИХ-ын дарга Г.Занданшатар аль 2018 онд нүүрс хулгайлдаг байж болзошгүй гэж зарлаж байсан. “Тавантолгой”-н тээвэрлэгч компани болох “Тавантолгой транс” гэх компани “Эрдэнэс Тавантолгой”-н газраас хил давуулан 60 тэрбумын нүүрс олборлосон нь түүнд хамаардаг.
ГЭР БҮЛИЙН АСУУДЛААР ОЛОН ДЭЛГЭСЭН УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Эрхэм гишүүн маань “Өсөх зоос” компанийн Ч.Чинбатын охин. Түүний аав нүүрсний бизнес эрхэлсээр удаж байгаа. Гурван тэсийн нүүрсний талбайгаа шүүхдэлцэж байгаад МАК-иас авсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурван тэс суманд Өсөх зоос компаниараа дамжуулж жилдээ олон сая тонн нүүрс урагшаа зөөдөг. Ардчилсан Залуучуудын Холбооны дэд Тэргүүн байсан охиноо намаас нь гаргаж, эрх баригч МАН-д элсүүлж, МАН-аас УИХ-д нэр дэвшүүлж гаргаж ирж байв.
Гэрэл зургийг: Эргэлт.мн сайтаас
URL: