Х.НЯМБААТАР: Нүүрсний хулгайтай нэр холбогдох хүний тоо нэмэгдэх хандлагатай байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Нүүрсний хулгайн асуудлаар шалгагдаж буй хүмүүсийн дунд гааль, хил хамгаалах байгууллагаас шалгагдаж байгаа хүмүүс байна. Нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрөгч наймдугаар сард Гашуунсухайтын боомтоор бүртгэлгүй нүүрс гаргах ажил хийгдэж байгаад тухайн үед шүгэл үлээсэн иргэний мэдээллээр шалгасан. Ингэхэд нэг ээлжийн бүх алба хаагчид хамтарч бүртгэлгүй нүүрс гаргасан болох нь тогтоогдсон. Тухайн хүмүүс нь хилийн цэрэг, гааль, авто тээврийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг саатуулж шалгасан. Ажиллагаа хийгдээд явж байгаа” гэлээ.
URL: