Сайхан залуу болгон сайн хүн байдаггүй

Энд тэндгүй сайхан эрчүүд яваад байхад яагаад зарим нэг хүүхэн заавал бүтэлгүй эрчүүдтэй учирдаг байна аа? Эсвэл тэр хүүхнүүдийн дотоод ертөнц өөр байдаг юм болов уу?

Болзоонд урьсан болгонтой уулзах хэрэггүй

Бүсгүй та сүүлийн үед уулзаж учирч явсан харчуулаа эргээд нэг сайн бодоорой.

-Тэдний хувьд өөр хоорондоо төстэй юм юу байна?…

-Тэд таныг хоёрдугаарт тавьж байгаа юм шиг санагдаж байна уу?

-Эсвэл тэр ерөөсөө амьдрал огт мэдэхгүй байна уу?

Энэ мэт шинж тэмдгүүд болздог хархүүд чинь байгаа эсэхийг сайтар шинжээрэй.

Хүүхнүүд бид, хэн нэгэн үлгэрийн ханхүү ирээд бидний сэтгэл зүрхийг эзэмдээсэй гэж хүсдэг. Гэтэл хараад л ухаан алдтал дурлахаар тийм сайхан залуус тэр бүр сайн нөхөр, найдвартай үнэнч амраг байж чаддаггүйг амьдрал олонтаа нотлосон. Тэд гол төлөв хөгжилтэй, нийтэч, сайхан залуус боловч сэтгэл санааг чинь үймүүлэхээс өөр юм бараг чаддаггүй.

Тэд хүүхнүүдийн толгойг эргүүлж, зүрх сэтгэлийг догдлуулж чадах боловч нэг хүнтэй удаан хугацаагаар харьцаа холбоотой байж чаддаггүй.

-Тэд өдөр тутмын гэр бүлийн амьдрал, уйтгар гуниг зэргээс зугтаадаг хүмүүс.

-Та ийм хүнийг яаж засаж авахад хэцүү. Цаг хугацаа өнгөрөхөөр тийм харчуулд таны чухам юу хэрэгтэй байсныг ойлгох болно.

-Анхаарал халамжтай, таныг хайрладаг хүн танд хэрэгтэй шүү дээ.

ДУРЛАЛ СОХОР УУ?

Дурласан эмэгтэй хүн хайртай залуугаа өмнө нь олон хүүхний сэтгэлийг шархлуулсан, олны газар бүдүүлэг авирладаг, болзоондоо хоцорч ирдэг, гэртээ оройтож харидаг зэргийг нь огт хайхардаггүй.

Та энэ жижиг сажиг зүйлийг анзаарахыг ч хүсэхгүй байгаа. Амьдрал бол киноноос огт өөр бөгөөд таны шилж байгаа залуу сайхан хувцаслаж чаддаггүй, үсээ аятайхан засуулдаггүй гэх мэт дутагдалтай байж болох юм. Хэрэв та үнэхээр дурласан бол түүний шүдний хоорондох зайг анзаарах нь юу л бол.

ОХИД БҮСГҮЙЧҮҮДЭЭ, ДОР ДУРЬДСАН ТОХИОЛДЛУУДАД ЭРЧҮҮДТЭЙ БОЛЗОХООС ТАТГАЛЗААРАЙ

-Түүнтэй анхнаасаа огт таарч тохирохгүй гэдэг нь ойлгомжтой бол бүү болзоорой.

-Тэр таны хэрэгтэй юмыг чинь өгч чадахгүй бол түүнтэй хайран цагаа бүү дэмий үр.

-Өөрөөр хэлбэл, үүнээс ч илүү сайныг олно гэж найдаж яваарай.

-Зам зуурт чинь таарсан анхны эр хүнтэй бүү орооцолд.

ХЭРЭВ ДООРХ ШИЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ТАНЫ ЭР ХҮН БИШ ГЭЖ ОЙЛГООРОЙ

-Та түүнтэй уулзахдаа хамгийн сайн сайхан талаа харуулъя гэж боддоггүй бол,

-Та түүнтэй цуг байхдаа байсхийгээд сэтгэлээр унаж уйлдаг бол,

-Тэр залуу өөр нэг хүүхэнтэй уулздаг бол,

-Таныг ашигладаг бол,

-Тантай адил хариу сэтгэл барьдаггүй бол,

-Тэр танд үнэн сэтгэлээсээ ханддаггүй бол,

-Таныг үл тоох явдал гаргадаг бол,

-Иймэрхүү хүмүүстэй холбогдохын ч хэрэггүй,

-Дараа нь та өөрөө сэтгэл санааны хүнд байдалд орж, холбоогоо таслахад хэцүү болно.

НЭГ УДАА Ч БОЛОВ БУСДЫН ЗӨВЛӨГӨӨГ ДАГААРАЙ

-Та мэдээж өөрөө асуудлаа шийдэх ёстой, гэхдээ танай хамаатан садан болон найз нөхөд чинь нэгэн дуугаар “Тэр чамд тохирохгүй, одоохон сал” гэж батлаад байвал нэлээд анхааралтай тунгаан бодож, шалтгааныг нь олох гэж хичээгээрэй.

Яагаад гэвэл дурлал сохор гэдэг шүү.

Эх сурвалж: “Хань”


URL:

Сэтгэгдэл бичих