Украинд байшингаа халаах гэж оролдсон 9 хүн амиа алджээ

sWk7dZAARTF30Ur6fk0yУкраины эрчим хүчний байгууламжид Оросын арми пуужингаар халдсанаар олон сая хүн тоггүй болсон. Байшин нь тоггүй болсон хүмүүс гэрээ халаах гэж байхдаа аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас амиа алджээ. Тодруулбал, сүүлийн 24 цагийн дотор есөн хүн галд өртөн амиа алдсаныг Украины онцгой байдлын албанаас Лхагва гарагт мэдээлжээ.

Украинчууд гэр байшиндаа цахилгаан үүсгүүр, лаа, хийн баллон ашиглах нь ихэсч байгаа тул түймрийн тоо ч нэмэгдсэн байна. Сүүлийн өдөр л гэхэд Украинд 131 түймэр гарсны 106 нь орон сууцны байшинд гарсан. Есөн хүн нас барснаас гадна найман хүн шархаджээ.

Онцгой байдлын албанаас Украинчуудыг гэр орондоо анхаарал болгоомжтой байхыг, хүүхдүүдэд гал түймрийн эрсдэлийг тайлбарлахыг уриаллаа.

Тус улс өдгөө эрчим хүчээ сэргээхээр тэмцсээр байна. Мягмар гарагийн өглөө цахилгааны алдагдал 30 хувь байсан бол Лхагва гарагийн өглөө 27 хувь болж бага ч болов буурсныг үндэсний цахилгаан сүлжээ оператор Укренегро мэдэгдэв.

Өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Цаг уурчдын мэдээлснээр нийслэл Киев хотод шөнөдөө агаарын хэм -6 хүрч буй бөгөөд цаашид ч буурах төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: REUTERS, ОБЕГ


URL: