Н.Сугар: Б.Цэцэгийн удирдаж буй төслийн нэгжийг татан буулгана
НИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голыг тохижуулах төслийн нэгжид зарцуулах 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүйг мэдэгдлээ.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг татаж, байгуулсан төслийн нэгжийг татан буулгах саналыг Сангийн яамд хүргүүлсэн аж.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая доллараар Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болсон. Нийслэлийн Засаг дарга уг төслийг дэмжиж байгаа бөгөөд Сангийн сайд төслийн нэгж байгуулж, НЗДТГ-аас удирдагчийг сонгон шалгаруулалж томилсон. Сонгон шалгаруулалтад иргэн Б.Цэцэг шалгарсан. Уг төсөлд улсын төсвөөс хөрөнгө зарцуулаагүй. Ирэх оны Нийслэлийн төсвөөс зарцуулахаар төсөвлөсөн байсан 3.5 тэрбумын санхүүжилтийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэснээр Нийслэлийн Засаг дарга саналаа татлаа. Иймд төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ” гэлээ.
URL: