Европын Холбоонд орогнох хүсэлтэй хүний тоо 2015 оноос хойших “шинэ дээд үзүүлэлтэд” хүрчээ
БРЮССЕЛЬ. /DW/. Европ тивд орогнох хүсэлт гаргасан хүмүүсийн тоо Сирийн дайны үеэр нэг сая гаруй хүн эх орноосоо дүрвэх хүсэлтэй байсан долоон жилийн өмнөхөөс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.
“ЕХ-ны орнууд энэ оны 5-7 дугаар сард ердийн үеийнхээс олон орогнох хүсэлт хүлээн авч, улмаар цааш улам өссөн” гэж ЕХ-ны Орогнолын асуудал эрхэлсэн агентлаг мэдээлсэн байна.
Тухайлбал, наймдугаар сард дүрвэх хүсэлт гаргасан хүмүүсийн тоо өмнөх сарынхаас 16 хувиар өсөж, ЕХ-ны 27 орон болон Норвег, Швейцараас 84500 хүн орогнол хүссэн байна. Үүнээс гадна 255 мянган хүн зарим хэлбэрийн түр хугацааны хамгаалалт хүссэний дийлэнх нь Украины иргэд байжээ. Ингэснээр орогнол, түр хамгаалалт хүссэн хүмүүсийн тоо 2022 он гарсаар 5 сая даваад байна гэж Орогнолын асуудал эрхэлсэн агентлаг мэдээлжээ.
Сирид дайн үргэлжилж, Афганистанд талибууд засгийн эрхийг авсантай холбоотойгоор Европ руу дүрвэх хүсэлтэй иргэдийн дийлэнх нь эдгээр хоёр орны иргэд байна. Тус агентлагийн мэдээллээр, наймдугаар сард орогнох хүсэлт гаргасан хүмүүсийн ойролцоогоор гуравны нэг нь Сири, Афганистаны иргэд байжээ. Мөн тухайн сард тэдгээр орнуудаас асран хамгаалагчгүй зорчсон хүүхдүүдийн тоо эрс өссөн байна. Үүнээс гадна Турк, Энэтхэг, Мароккогоос ийм хүсэлт ирүүлэх нь нэмэгджэ
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: