Зеленский: G20 уулзалтад Путин очвол Украин оролцохгүй
G20 орны дээд хэмжээний уулзалтад Украин оролцох эсэх нь тэнд Оросын төрийн тэргүүн очих эсэхээс хамаарна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг “Эрх чөлөө радио” мэдээлжээ.
“Миний болон Украины байр суурийн тухайд гэвэл, Оросын Холбооны Улсын тэргүүн дээд хэмжээнд оролцвол Украинд тэнд очихгүй” хэмээн Зеленский мэдэгджээ.
Өмнө нь, 11 дүгээр сарын гуравны өдөр Зеленский мэдэгдэл хийхдээ энэ онд G20 дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодотой ярилцсан хэмээж байлаа. Мөн энэ дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг хүлээн авсан гэж баталж байв.
Харин ОХУ-ын тухайд, Владимир Путин G20 дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцох эрмэлзэлтэй байгаа талаарх мэдээлэл гарч байсан юм. Зеленский энэ уулзалтад очсон тохиолдолд Орос, Украины төрийн тэргүүнүүд уулзаж болох цорын ганц талбар нь Индонези болох байв. Энэхүү дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Балид болох юм.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/544418
URL: