ЕБС-ийн сурагчид “цүнх авлаа” гэх шалтгаанаар нэгнээ хутгалж гэмтээжээ

16520612606278744c2904dЦагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай, эрэгтэй “Т” нь бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн 12-14 насны 4 сурагч үйлдсэн болохыг тогтоосон байна.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар 13 настай, эрэгтэй “Д” нь цүнх авлаа гэх шалтгаанаар хохирогч “Т”-ийн дал болон хавирганы орчим хоёр удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байна. Дээрх хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгуулагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

http://www.shuud.mn/a/544408


URL: