Хоёр настай хүү муу усны нүх рүү унаж, энджээ
Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт муу усны нүхэнд хүүхэд унасан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 12:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:11 цагт очиход хоёр настай хүү П 2.1 м гүнтэй нүхэнд унаж нас барсан байсныг 2 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж. Онцгой байдлын ерөнхий газар
URL: