Нутаг нэгтнээ зодож хөнөөжээ

images

АНУ-ын Чикаго хотод энэ сарын 18-нд 61 настай  монгол эмэгтэйг хамт амьдарч байсан эрэгтэй нь зодсоны улмаас  нас барсан байна.

Хамтран амьдрагч нь эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдаж зодохдоо тархинд нь хүнд гэмтэл учруулсан гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж.

Харин хохирогч эмэгтэй нас барахаасаа 4 хоногийн өмнө хамт амьдардаг Т гэх залуугаас айж байгаа тухайгаа ажлынхандаа ярьсан байж. Мөн талийгаач  нас барахаасаа 40 орчим минутын өмнө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж.


URL: