Б.Отгонсүх албан тушаалын онгодтой нь ч онгодтой юм аа

311585749_1168769083849952_1595534925011892763_nЗамын-Үүд дэх ачаа барааны гацаа чирэгдэл үүссэний улмаас өнгөрдөг жил Засгийн газраас сүржин нэртэй акц эхлүүлж Замын-үүд дэх төлөөлөн гүйцэтгэж байсан баахан дарга нарыг сольж оронд нь орлон гүйцэтгэх дарга нарыг томилсон бөгөөд тэдэнд нэг сарын хугацаанд Замын-Үүдэд гацсан ачаа барааны түгжрэлийг арилгах даалгавар өгч байв. Гэвч энэ хугацаанаас ачаа барааны үнэ хөлс, авлигачдын хүнд суртал нэмэгдсэн үү гэхээс лав арилсангүй. Ачаа барааны түгжрэлийг бууруулах даалгавар авсан хүний нэг бол Нийслэлийн орлогчоос Замын-Үүдийн орлогч улмаар Гаалийн даргын суудал руу суга татагдсан Б.Отгонсүх гэх хүн. Түүнийг Шадар сайд С.Амарсайханыг Хотын дарга байхад орлогчоор ажиллаж байсан бөгөөд МАН-ын 18-р хорооны дарга, Гаалийн даргын үүрэг гүйцэтгэгчээс Замын-Үүдийн гаалийн дарга болтлоо богино хугацаанд албан тушаалын шатаар дүүлж яваа гэхэд хилсдэхгүй. Гэвч тэрээр богино хугацаанд албан тушаал ахидаг ч үүрэг авсан албан ажил нь ахисангүй. Үндсэндээ түүнийг томилогдсоноос хойш Замын-Үүдийн ачаа барааны чирэгдэл нэмэгдэж, авлигчдын хүнд суртал, иргэд ААН-үүдэд ирэх дарамт өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг хувиараа аж ахуй эрхлэгч иргэд хэлээд буй. Өмнө нь Б.Отгонсүх хуулийн байгууллагаар шалгуулж байсан гэх бөгөөд дарагдаад үлдсэн асуудал бий гэлцдэг. Мөн Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч байх хугацаандаа Налайх дүүргийн авто замын түр буюу туслах замын засварын ажилд улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан хэдий ч тухайн автозам нь ашиглалтад ороод 3 сарын насгүй болсон гэдэг. Энэ ажилд Б.Отгонсүх хяналт хийж байсан бөгөөд тухайн автозамын гүйцэтгэлийг асуудалгүй, хангалттай гэж хүлээж авсан нь тодорхой. Ямартай ч Нийслэлийн орлогчоос хойш албан тушаалын шатаар суга өсөж яваа Б.Отгонсүх Замын-Үүдийн мафитай тэмцэх, цаашилбал ачаа бараа тээврийн тогтолцоог сайжруулж чадаагүй. Үүнээс үндэслэн ажлаа өгч төрхөмдөө буцсан гэхэд хэлсдэхгүй. Түүний төрхөм бол Улаанбаатар хотын гаалын газрын дарга. Замын-Үүдийн асуудлыг шийдэж чадаагүй нөхөр Нийслэлийн асуудлыг шийдэх нь юу л бол.


URL: